Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, эдийн засаг, нийгэм, үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдийг Монгол Улсын гавьяат цолоор шагналаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсныхаа дараа баяр хүргэж:
“Манлайлагчид, гавшгайчид аа, Ард иргэд ээ,
Ардчилсан хувьсгалын түүхт 30 жилийн ойг тохиолдуулан салбартаа ажил үйлсээрээ манлайлсан гавшгайчдад төрийн дээд цол, одон медаль олголоо.
Өнөөдөр цол, шагнал гардаж буй хүмүүсийн ихэнх нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэл, ардчилсан хувьсгалын төлөөх бүх нийтийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж, ард түмнээ иргэний эр зориг, ухамсарт үйлдлээрээ манлайлсан төдийгүй ардчилсан өөрчлөлтийг баталгаажуулах, тусгаар байдлыг хангах үйлст хичээнгүйлэн зүтгэж, амжилт гаргасан гавшгайчид юм.
Та бүхэнд баяр хүргэе” хэмээлээ.
Та бүхэнд фото мэдээг хүргэж байна.