Өмнөговь аймаг 2019 оныг Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил болгон зарлаж, 15 сумынхаа малчдыг оролцуулсан нээлтийг өнөөдөр хийлээ.
Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд оролцож төр засгаас хийж хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ малчдын санал бодлыг сонсож хийж хэрэгжүүлж буй ажилдаа тусгахаар боллоо.
Малчид залуу малчдыг бодлогоор дэмжиж бэлтгэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, сумдыг бүсчилж түүхий эдийн цех байгуулах, багийн төвийг эзэнжүүлэх, уул уурхайтай сумдын уул уурхайн компаний хариуцлагыг өндөржүүлэх, зуны амралтаар "Хөдөлмөр зуслан"-г эрчимжүүлж хүүхдийг монгол ахуй хөдөлмөрт сургах зэрэгт анхаарал хандуулан ажиллахыг хүсжээ.
Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн хүрээнд Даланзадгад сумын төвд төмс хүнсний ногооны механикжсан зоорийг барьж байгуулахаар мөн өнөөдөр шав тавилаа. Зоорийг дөрөвдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 01-нийг хүртэл хоёр сарын хугацаанд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлэжээ. Зоорийн барилгыг "Баяжих галуут" ХХК барих бөгөөд 200 тонн багтаамжтай, нарийн ногоо хадгалах хөргөлттэй, ногоо ангилан ялгах хэсэгтэй зоорийн барилгыг барьж ашиглалтад өгнө хэмээн Өмнаговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.