Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран хэрэгжүүлж буй "Өнөөдрийн Монгол" сэдэвт гэрэл зургийн аялалд оролцсон гэрэл зурагчдын тайлан үзэсгэлэнг өчигдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ.
Ийм өргөн уудам тал нутаг, онгон дагшин байгаль гээд энэ бүгдийг дурандаа буулгахад эрх чөлөөг гэрэл зургаар илэрхийлж байгаа юм шиг санагдсан.
Зургаан орны 15 гэрэл зурагчин наймдугаар сарын 12-20-нд Улаанбаатар, Цонжин болдог, 13 дугаар зуун, Хэнтий, Хэрлэнгийн хөдөө арал, Дорнод, Мэнэнгийн тал, Буйр нуур, Халх голын нутгаар явж байгаль орчин, малчдын ахуйтай танилцан, явсан газрын сонин сайхныг гэрэл зургийн хальснаа буулгасан байна.
“Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт хамрагдсан ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын гэрэл зурагчдын бүтээлийг сонирхуулж байна.
Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баттулга “Өмнө жилийн хөтөлбөрөөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт томоохон хотуудаар үйлдвэр, уурхай бүтээн байгуулалтуудын ажлыг сурвалжилж байсан бол энэ удаад домогт Халхын голын ойтой тохиолдуулаад хөдөө орон нутагт шинэ сум, бүтээн байгуулалт гэсэн зорилго тавьж ажиллаж байсан” гэв.
Энэхүү хөтөлбөрт ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Турк, Монголын хэвлэл мэдээллийн 20 орчим гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлчид хамрагдан энэ сарын 12-20-нд Улаанбаатар хотоос Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг), Дорнод аймагт (Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) 2500 км-ыг туулан ажиллажээ. Хөтөлбөр нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлчээр дамжуулан өнөөгийн Монгол орныг олон улсад эерэгээр таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчилж баяжуулах зорилготой байна.
Турк, “Анадолу” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлч Фырат Юрдакул “Би Монголд ирсэндээ маш их баяртай байна. Энд гэрэл зураг авна гэдэг бол миний хувьд эрх чөлөө гэж бодож байна. Учир нь ийм өргөн уудам тал нутаг, онгон дагшин байгаль гээд энэ бүгдийг дурандаа буулгахад эрх чөлөөг гэрэл зургаар илэрхийлж байгаа юм шиг санагдсан. Дараа дараагийн жилүүдэд энэхүү төсөл улам өргөжөөсэй гэж хүсэж байна” гэлээ.
“Өнөөдрийн Монгол” хөтөлбөрийн гэрэл зурагт тайлант үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Турк, Монгол гэсэн зургаан орны гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлчдийн 101 гэрэл зургийг дэлгэлээ.
Япон улсын “Кобе” сонингийн гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлч Такеши Гото “Зохион байгуулагчдын ачаар Монголын тал нутагтай танилцсан сайхан аялал боллоо. Японоос ирэхээсээ өмнө Монголын талаар бага зэрэг судлахад тал нутаг нь миний сонирхлыг их татсан. Миний энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа бүтээл бол Монголын тал нутгийн зарим хэсэг машин замаар талхлагдаж буй тухай зураг юм. Би Монголд анх удаа ирсэн, Монгол улстай танилцсандаа үнэхээр баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.