ШУА-ийн Газар зүй, геологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох “Улаанбаатарын эдийн засаг 2019” чуулганд оролцсон юм. Тэрээр “Хотын хүн амын хүнс, хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр дараах мэдээллийг өгсөн юм.
-Хүний дундаж наслалт 120-д хүрнэ гэдгийг эрдэмтэд баталчихлаа. Ингэснээр дэлхийн хүн амын тоо өснө. Мөн 2030 он гэхэд хүнс, ус, эрчим хүчний хэрэглээ одоогийнхоос 35-50 хувь өсөх юм. Энэ эрэлтийг яаж хангах вэ гэдэгт одоооноос хариулт хайж эхэллээ.
Манай улсын хувьд нийслэлд дөрвөн аймгийн хүн амтай тэнцэх иргэн амьдарч байна. Ган, зуданд малаа алдан, нийслэлд суурьшсан эдгээр иргэдийг экологийн дүрвэгсэд гэж нэрлэдэг.
Байгаль илүү эмзэг болсоор байна. 2040 онд Улаанбаатарын иргэд нийт хүн амын 60 хувийг эзэлнэ. Улаанбаатар орчимд цаг агаар 3 градусаар, харин улсын хэмжээнд 2 градус дулаарсан. Энэ нь эрсдэл өсөж байгааг харуулж байна. Төр, хувийн хэвшил хамтарч ажиллах талаар чуулганы талаар их ярилаа. Зүй нь төр+хувийн хэвшил+эрдэмтэд хамтран ажиллах ёстой. Жишээ нь манай эрдэмтэд хэзээ зуд болохыг тооцон гаргасан. Мөн Өвөр Зайсанд махны зоорь барьж, туршилт явуулахад намар хадгалсан мах хавар нь чанараа алдаагүй байсан юм. Энэ мэт туршилтын үр дүнг бодит ажил хэрэг болгохын тулд гурван талаас хамтран ажиллавал илүү үр дүнд хүрнэ гэсэн юм.