Энэтхэгийн зах зээлд ойрын хугацаанд 30 ам. доллар хүрэхгүй үнэтэй ухаалаг утаснууд худалдаанд гарахаар болжээ. Одоог хүртэл ухаалаг утас авч чадахгүй байгаа нэг тэрбум орчим хүн амыг ухаалаг утсаар хангахын тулд Засгийн газар 2000 рупий буюу 30 ам. долларын үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага бий гэж үзсэн байна.
Эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Micromax, Intex, Lava, Karbonn зэрэг үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзаж ухаалаг утасны үнийг 30 ам. доллар болгосноор илүү олон Энэтхэгчүүд технологийн дэвшлээс атгах боломжтой болно гэдгийг илэрхийлжээ.
Ингэснээр цахим төлбөрийн системийн хэрэглээ ч нэмэгдэх юм. Google-ийн захирал Сундар Пичай өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн зах зээлийг ухаалаг утсаар хангахын тулд 30 ам. долларын бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдсэний дараа эрх баригчид ингэж мэдэгджээ.
Дэлхийд ухаалаг утас хэрэглэгчдийнхээ тоогоор хоёрдугаарт жагсаж буй Энэтхэг улсад өнөөдөр 260 сая гаруй ухаалаг утас хэрэглэгч бий.