Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг судлан, иргэдийн онооны картаар үнэлгээ авчээ. Ингэхэд эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан байна.
Уг үнэлгээг төслөөс олгосон арга зүйн зөвлөмж, мэдлэгт тулгуурлан Хөвсгөл, Говьсүмбэр аймгийн төрийн бус байгууллага, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хийсэн байна.
Эрүүл мэндийн яам Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүдийг чадавхжуулах, ёс зүйн шинэ дүрмийн төслийн хэлэлцэх семинарыг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр аймгуудаас ирсэн төлөөлөгчид эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах, иргэдийн дуу хоолой, хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутагт санаачлан хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулан, туршлага хуваалцав.
Семинарт Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны гишүүд, Дэлхийн Банк, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов. Оролцогчдод ёс зүйн хорооны бүтэц, үйл ажиллагааг танилцуулж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс сэргийлэх онолын мэдлэг олгож, дадлага хийлгэсэн юм.
Мөн гарч буй зөрчлийн өнөөгийн байдал, шалтгааныг хэлэлцэж, ёс зүйн хорооны шинэ дүрмийг хэлэлцэв.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь Эрүүл мэндийн яамны дэргэд ажилладаг. Уг хороо эмнэлгийн мэргэжилтнийг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, зөрчлийг давтан гаргахаас сэргийлэх ажил хийдэг байна. Сүүлийн жилүүдэд гарсан орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор шинэ гишүүдийг сургах, чадавхжуулах шаардлагатай болжээ.