Дөрвөн настай хүүхдийг заазуурдаж хөнөөсөн БНХАУ-ын иргэн н.Өргөнталын шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болж, түүнд 25 жилийн хорих ял оноолоо.
Шүүхээс түүнд 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Мөн шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв
Хэргийн талаар эргэн сануулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын иргэн н.Өргөнтал Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд эхнэр, эхнэрийнхээ дүүгийн дөрвөн настай хүүхдийг заазуурдаж хөнөөсөн.
н.Өргөнтал Монгол Улсад 2007 оны тавдугаар сард орж иржээ. 2014 онд эхнэр болох Х гэгч Монгол Улсын иргэнтэй гэр бүлээ батлуулж, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл хүссэн бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас жил гаруйн хугацаанд татгалзсан хариу өгчээ.
Харин өнгөрөгч 2016 оны тавдугаар сард Монголд оршин суух зөвшөөрлөө жилийн хугацаатай авсан байна.