НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд иргэд худалдан авалтаа баталгаажуулах НӨАТ-ын баримтыг худалдаачдаас авч, цахим бүртгэлд хамрагдаж дадлаа.
Одоогийн байдлаар 38 022 цэгт баримт хэвлэн, 18 сая баримтыг иргэдэд олгожээ. Ирэх дөрөвдүгээр сард иргэд 2017 онд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг урамшуулал болгон жилд нэг удаа буцаан авна.
НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр дотоодын худалдан авалтын хэмжээ эрс өссөн. Энэ оны эхний 11 сарын байдлаар Татварын алба улсын төсөвт 14 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Үүний 34 хувийг НӨАТ-ын татвар дангаараа эзэлж байна. Иймд өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд болох хэлэлцүүлгээр НӨАТ-ын тухай хуулийн эдийн засагт үзүүлсэн нөлөөг хөндөх юм. Хэлэлцүүлгийг эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубээс зохион байгуулж байна.