УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын талаар дүгнэлт хийснээ өнөөдөр танилцууллаа.
"МАН-ын мэргэжлийн гэх тодотголтой, ураг төрөл, хамаатан садны, уяачдын мэргэжлийн бус Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Эрх баригч МАН сонгуулийн үеэр амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна" хэмээн АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.
Мөн ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдахгүй бол болохгүй, гадаадын банкуудыг Монголд оруулж ирэх ёстой, эдийн засгаа сэргээх бодлогоо хямрал гэдэг үгээр тайлбарлан, төсөв хүнд байна гэсэн атлаа дэд сайдууд болон түүний ажлын албанд туслах жолооч нарыг дахин бий болгосон гэлээ.
Мэргэжлийн нэртэй мэргэжлийн бус Засгийн газар 100 хоногийн хугацаанд:
- Багш, эмч нарын тэтгэмжийг бууруулсан
- Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болголоо
- Гадаадад сурах их дээд сургуулиудын сургалтын тэтгэлэгийг зогсоолоо
- Оюутнуудад сар бүр олгодог тэтгэлэгийг зогсоолоо
- Сайн оюутан хөтөлбөрийг цуцаллаа
- Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор боллоо
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг зогсоолоо
- Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг эргүүлэн татлаа
- Сайн хашаа хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гацаалаа
- Эрүүгийн тухай хуулийн үйлчлэлийг зогсоолоо
- Шүүгчийн цалинг буурууллаа
- Шинэ төрлийн татварууд бий болгож, орон сууц, амины орон сууц, архи тамхины онцгой албан татварыг нэмэгдүүллээ
- Сайн малчин хөтөлбөрийг зогсоолоо. Малын хөлийн албан татварыг шинээр буй болгохоор санаархлаа гэх зэрэг өмнөх Засгийн газрын хийсэн сайн болгоныг зогсоож, олон муу бодлого гарган ирж ард иргэдийн амьдралд хүндрэл, хохирол учруулж байна гэлээ.
Мөн өрийн таазыг бодлоготойгоор зориудаар нэмж, 2020 он гэхэд ДНБ-ий 80 хувьд хүргэхээр төлөвлөсөн нь улс үндэстний тусгаар байдалд ноцтой хохирол учруулахаар хэмжээнд хүргээд байна. Засгийн газрын тусгай сангийн хуульд хүчингүй болгосон хэд хэдэн санг дахин сэргээж төсөвт суулгасан гэж Засгийн газрын 100 хоногийн ажлын дүгнэлтэд бичжээ.
Тэвчиж болох зардлууд буюу дэд сайдууд, гадаад томилгоо, өрөө тасалгааны засвар, сайд дарга нарын хэрэглээг хязгаарлаж, хэмнэх бус иргэдийн ахуй амьжиргааг дордуулсан хуулийн төслүүд өргөн барьж, сонгуулийн амлалтаасаа ухарч байна хэмээн АН-ын бүлэг үзэж буй юм.
АН-ын иргэдэд хүрч байсан бодлого, ажлуудыг гацаах, зогсоох арга хэрэглэж байгаа нь зохисгүй үйлдэл хэмээн АН-ын бүлэг үзэж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.
Түүнчлэн Мэргэжлийн ба Шинэчлэлийн Засгийн газруудын үйл ажиллагааны 100 хоногийн харьцуулснаа мөн танилцууллаа.
Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт /Монгол Ардын Нам - 2016 он/ |
Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт /Ардчилсан нам - 2012 он/ |
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр бүрдсэн. |
Монгол Улсын 27 дахь Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр бүрдсэн. |
2016.08.22 Гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоолоо. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов. "Сайн оюутан" хариуцлага бий болгох хөтөлбөрийг зогсоосон. |
2012.10.02 Гадаадад сурах оюутны тэтгэлгийг нээлттэй явуулдаг болов. |
2016.08.22 "Сайн хашаа" хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон. |
2012.11.04 Хямд нүүрс худалдаалдаг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. 1 тонн нь 200,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг иргэдэд 80,000 төгрөгөөр хүргэдэг болсон. |
2016.08.22 "Сайн малчин" хөтөллбөрийг зогсоож, малын хөлийн албан татварыг шинээр буй болгохыг мэдээлэв. |
2013.01.12 Малчдын хоршоог хөгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав. |
2016.09.01 Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна. |
2012.08.26 Засгийн газар бүрдээд зургаа дахь хоног дээрээ гаргасан шийдвэр нь Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгов. |
2016.09.01 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоов. |
2012.09.11 "Шинэчилж шийдье 222" төрийн ажилд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулсан. |
2016.09.07 Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов. |
2012.09.21 Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсан. |
2016.09.12 "11-11" төвийг татан буулгалаа. |
2012.10.12 Засгийн газар нүд чихээ нээж, иргэдээс мэдээлэл авах, санал гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг эргээд мэдэгдэх "11-11" төв ажиллаж эхэлсэн. |
2016.09.20 Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлэв. - МАН-ын Засгийн газрын найман гишүүн "давхар дээлтэй" ажиллаж байна. - Дэд сайдын албан тушаалыг бий болгов. - Цалингийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. - Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулав. |
2012.09.03 Нийтийн алба 08:00 цагаас ажиллаж эхэлдэг болов. |
2016.09.22 Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх санал өргөн барив. |
2012.09.19 Хүүхдэд архи, тамхи худалдаж, үйлчилбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргалаа. |
2016.09.22 Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав. |
2012.11.17 Засгийн газраас 2015 он гэхэд 21 аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох шийдвэр гаргасан. |
2016.09.26 Хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болов. Хүүхэд хамгаалын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулав. |
2012.10.22 Халамж хүүхэд рүү чиглэж орон даяар хүүхдийн мөнгө олгож эхлэв. |
2016.09.29 Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулав. - Зөрчлийн тухай хуулийг буцаасан. |
2012.11.13 Хууль зүйн шинэчлэл эрчимжив. |
2016.09.29 Шинэ төрлийн татварууд бий болгохоо мэдэгдэж, 2017 оноос хэрэгжүүлэхээр ярьж түр хойшлуулсан. /- Орон сууцны шинэ татвар бий болгоно - Суудлын автомашины татвар нэмэгдэнэ - Цалингийн татвар төлнө -ХАОАТ-ыг нэмнэ - Ашигт малтмалын татварыг өсгөнө - Аж ахуй нэгж орлогын албан татварыг нэмэгдүүлнэ гэв/.
|
2012.11.03 "Үйлдвэржилтийн шинэ эрин үе" зарласныг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. /Шинэ төрлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж иргэдэд ажлын байр бий болгохыг уг тогтоолд чухалчлав/. |