Улаанбаатар хотын агаарын бохирдол ганц Монгол Улсын асуудал биш болоод байна. Дэлхий нийтийн анхааралд өртөхүйц энэ байдлын талаар earthjournalism.net сайтад дараах байдлаар бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Агаарыг цэвэршүүлэх нь: Яагаад Монголын гэр хороолол агаарын бохирдлын хямралыг шийдэх гол түлхүүр вэ
Өвлийн улиралд Улаанбаатарын агаарын чанарын түвшин дэлхий дээр хамгийн бохирт тооцогддог.
Монгол улсын нийслэлийн иргэдийн ихэнх нь хөдөөнөөс шилжин ирэгсэд ба -35 хэм хүйтнийг тэсэн гарахын тулд нүүрс түлж амьдарч байна. 1,4 сая хүн амтай Монголын хувьд хүн амынх нь тэн хагас нь нийслэл Улаанбаатартаа амьдарч байгаа нь нийгмийн эрүүл мэндийн хямрал үүсгээд байна.
Жилийн ихэнх өдрүүдэд Улаанбаатарын тэнгэр цэлмэг, хөх байдаг бол арваннэгдүгээр сараас гуравдугаар саруудын хооронд тус хотын зарим хэсэгт хэдэн байшингийн цаадах ч харагдахаа больж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог. Шинээр баригдсан өндөр өндөр барилгууд утаан дунд сүүмэлзэн харагдана. Улаанбаатар буюу UB дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот юм.
Улаанбаатар хотын оршин суугч Ж.Энхнасан өөрийн ажилладаг сургуулийнхаа цонхоор утаатай хотоо харан, “Жил бүр л улс төрчид агаарын бохирдол буурна гэж хэлдэг ч жил ирэх тусам улам л дордсоор байна” хэмээн өгүүлсэн юм.
Монголын парламентын гишүүн асан Ц. Оюунгэрэл энэ оны гуравдугаар сарын 11-нд Калифорния мужийн Беркли хотод болсон Монголын байгаль орчны талаарх бага хурал дээр энэ жилийн өвөл агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрнэ хэмээн зарлажээ.
Нийгмийн эрүүл мэндийн гамшиг хамгийн ихээр Улаанбаатар хотын хамгийн эмзэг оршин суугчид болох гэр хорооллынхонд нөлөөлж байна. Хотын хүн амын 60-аад хувь нь гэр хороололд амьдран сууж, хорт бодисын өндөр агууламжтай агаараар амьсгалах оршин суугчдын хувь улам бүр нэмэгдсээр байна.
Ган гамшиг, зудын улмаас малаа алдсан малчид жил болгон Улаанбаатарт зуу зуун мянгаараа шилжин ирдэг. Одоогийн байдлаар Монгол улс 2009-2010 онд хэдэн сая малаа алдсан зуднаас ч илүү аймшигтай зудад өртөж болзошгүй хэмээн Хөдөө аж ахуйн яам болгоомжилж байгаа аж. Үүн дээр гэнэтийн хур тунадас, бэлчээрийн доройтол, цөлжилт зэрэг нь нэмэгдснээр малчид илүү суурин амьдралын хэв маягийг илүүд үзэх болжээ. Эдийн засаг санхүүгийн илүү их боломжийг эрэлхийлж, малчид Монголынхоо ганц том хот руу зөвлөлтийн үеэс хэрэглэж ирсэн зуухнуудаа ачин нүүж ирцгээдэг.
Монголын улсын хууль тогтоох дээд байгууллага болох Улсын их хурлын гишүүн, тус хуралд байгаль орчны хуулийн санал оруулсан Цэдэвдамбын ярьснаар, “Бидэнд гэр хорооллыг нүүрс түлэхээс өөр дулаанаар хангах шийдэл хэрэгтэй байна” гэжээ. Дэлхийн банкнаас гаргасан мэдэгдлээс үзвэл Улаанбаатар өвөлдөө бохир агаартай байдаг нь гэр хорооллынхон хямд, чанар муутай нүүрс түлдгээс болдог гэнэ.
Дэлхийн банкны Цэвэр Агаар төслийн менежерийн бичсэнээр Улаанбаатарын агаар дах хорт бодисын хэмжээ Монголын стандартаас 7 дахин, хөгжиж буй орнуудынхаас 4 дахин, ДЭМБ-аас тогтоосон түвшнээс 14 дахин их гэж гарчээ.
Сүхбаатар аймгаас Улаанбаатарт шилжин ирсэн Н. Чимгээ, “Амьсгал авахад би шууд утаа мэдэрдэг. Өвөл гадаа явж байгаад орж ирэхээр хувцас, үснээс утаа үнэртдэг. Энэ агаарын бохирдол бидний эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж байгаад санаа минь зовж байна” хэмээн ярьсан юм.
Орон нутгийн агаарын чанарын хяналт өнгөрсөн 10 жилийнхтэй харьцуулахад маш хурдацтайгаар сайжирсан ба агаарын чанарын мэдээллийг www.likeagaar.mn, www.ub-air.info зэрэг сайтуудаас авч болох ч Улаанбаатарын агаарын бохирдлын ноцтой үр дагавар багасаагүй хэвээр л байна. Бээжин болон Азийн зарим томоохон хотуудтай харьцуулахад цөөн хэд нь л маск зүүж, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаарх мэдээлэл муу байна. Харамсалтай нь, ДЭМБ болон Монголын Байгаль орчны яамны хамтын судалгаанаас үзвэл агаарын бохирдолтой холбоотой эмгэгүүдийн улмаас жилд 1600 нас баралт, 8500 удаагийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэх тоо баримт гарчээ.
МҮОНТ-д ажилладаг И.Одончимэг, “Би тогтмол эмнэлгийн үзүүлээд байдаггүй. Эмнэлэгт үзүүлж байсан эргэн тойрны минь хүмүүс үргэлж л тэдний уушгинд ямар нэг эмгэг байгаа талаараа ярьдаг” хэмээн ярьсан юм.
Канадын Саймон Фрейзерийн Их Сургуулийн профессор Райан Аллены 2011 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын 10 оршин суугчийн 1 нь агаарын бохирдлын нөлөөний улмаас нас барч байна гэж гарсан байна. Уушги нь дөнгөж хөгжиж байгаа хүүхэд болон нярай хүүхэд нарт энэ нь хамгийн аюултай. Лос-Анжелесийн Хүүхдийн эмнэлгийн эмч Дэвид Уорбөртоны хэлж байгаагаар хөдөө амьдарч байгаа хүүхдийн уушгины эрүүл мэнд хотын хүүхдийнхээс даруй 50 хувиар сайн байна гэж гарсан гэнэ.
Одончимэгийн хэлснээр, “Хотод удаан байхаар утааны үнэрийг бараг анзаардаггүй. Өөр газар байж байгаад Улаанбаатарт ирэхээр би шууд ханиад томуугаар өвддөг” гэнэ.
Амьдрах орчин тааруу, боловсролын түвшин бага, эрүүл мэндийн байгуулагад тогтмол ханддаггүйгээс амьжиргааны түвшнээс доогуурх гэр бүлүүд агаарын бохирдолд илүү өртөж байна. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар агаарын чанарын түвшин Монголын засгийн газрын стандартад хүртэл сайжирч чадвал агаарын бохирдлын улмаас нас барах явдал даруй 24-45 хувиар буурна гэнэ.
Гэр хорооллын агаарын чанарыг сайжруулахад энэ нь ганц Улаанбаатарын оршин суугчдад сайнаар нөлөөлөөд барахгүй бүх монголчуудад сайнаар нөлөөлнө. Гэр хорооллын утаа 50 хувиар буурахад Улаанбаатар хотын агаарын бохирдол 33 хувиар буурах юм.
Агаарыг бохирдлыг Монголын агаарын чанарын стандартаар 90 хувьд хүргэх, бохирдлыг арилгах хурдан арга байхгүй ч шийдэмгий өөрчлөлт хийх шаардлагатай байна. Агаарын чанар сайжрах тусам эмнэлгийн ачаалал багасч, эдийн засгийн бүтээмж өсч, Улаанбаатар хотын оршин суугчдын амьдралын чанар дээшлэх болно гэж Дэлхийн банк үзэж байна. Санхүү эдийн засгийн хувьд ч бүгдэд нь ашигтай. Улаанбаатарын оршин суугчид агаарын бохирдолтой холбоотой эрүүл мэндийн асуудлаар жилд $727 сая ам. долларыг зарцуулж байна.
Өсөн нэмэгдэж буй нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхийн тулд үндэсний болон орон нутгийн бодлогыг тодорхойлогч нар гэр хорооллыг гол байгаа болгон, агаарын бохирдолтой тэмцэх хүчтэй арга замыг олох хэрэгтэй байна. Өндөр чанарын нүүрс хямд өгөхөөсөө илүү гэр хорооллын бүсийг байгалийн хийн тусламжтайгаар дулаацуулах нь зүйтэй. Цахилгаан шугам сүлжээг гэр хороолол руу сунган гэрт амьдардаг хүмүүсийн дулааныг цахилгаанаар халаах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Гэр хорооллынхон илүү тусгаарлагдсан, халаалтыг үр ашигтайгаар шийдсэн байшинд амьдрах ёстой.
Өөр өөр салбарын олон янзын хүмүүсийн цаашдын хамтын ажиллагааг дэмжиж өгөх нь агаарын бохирдолтой тэмцэх нийгмийн бүлгийг би болгох юм. Амжилт олохын тулд засгийн газрын байгууллагууд болон яамдын ил тод байдал болон хариуцлагыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Улсын болон хотын удирдлагуудын зүгээс тоос шороог багасгахын тулд гудамж талбайг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн мөн амьжиргааны түвшин доогуур иргэдэд зориулан ямар ч бодлогогүйгээр орон сууц яаран барьсан зэрэг ямар ч үр дүнгүй арга хэмжээнүүдийг авсан юм.
2016 оны долдугаар сарын 1-ээс эхлэн Монголын төрийн бус байгууллагууд шүүхэд зарга үүсгэх эрхтэй болж байгаа юм. Байгаль орчны байгууллагууд засгийн газрын байгууллагуудын эсрэг хотын оршин суугчдын өмнөөс аль эсвэл хүрээлэн буй орчныхоо өмнөөс шүүхэд хандах эсэх нь тодорхойгүй байна.