Үндэсний манлай үйлдвэрлэгчдийн нэг болох “Эрдэнэт хивс” ХХК нь хилийн чанадад өөрийн анхны нэрийн барааны дэлгүүрээ нээж , тууз хайчлах ёслолын үйл ажиллагаагаа амжилттай хийлээ.
Хөх хотын төвд байрлах уг дэлгүүр нь нийт 450 м2 талбайтай ба Эрдэнэт хивс ХХК-н бүх төрлийн хивс хивсэн бүтээгдэхүүн, Эрдэнэт кашмер ХХК-н төрөл бүрийн ноосон хөнжил, гудас, шаахай, ноолууран ороолт, нөмрөг гэх мэт бүтээгдэхүүнүүдийг худалдаалж эхэллээ.

Тус дэлгүүр нь Хөх хотын төв зам дагуу байрлах ба орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, боловсон үйлчилгээ, цэвэр тав тухтай орчинд 2000 гаруй загвар дизайнтай хивснээс сонголт хийх боломжийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна.
Сүүлийн жилүүдэд экологийн цэвэр бүтээгдэхүүн болох цэвэр ноос ноолууран эдлэлийн хэрэглээ өсөхийн хамт, Монголоос гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг дэлхий нийтээр сонирхох хандлага нэмэгдсээр байна.
Таны амьдралын тав тухтай агшин бүрт уриатай “Эрдэнэт хивс” ХХК нь Монгол орны онгон дагшин байгаль, үлэмж баялаг түүх, уламжлал ба хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон бүтээгдэхүүнүүдээ Хятад болон Өвөр Монголын хэрэглэгчиддээ тус дэлгүүрээрээ дамжуулан хүргэж байна.
Олон улсын зах зээлд Монгол бүтээгдэхүүнүүдийг таниулахаар зорьж ажиллаж буй “Эрдэнэт хивс” ХХК цаашид олон салбар дэлгүүрээ хилийн чанадад нээхээр төлөвлөн ажиллаж байна.