Монгол Улсад сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн, сэтгүүл зүйн анхны тэнхимийг байгуулсан, мэргэжлийн судалгаа хийж эхэлсэн гээд туурга тусгаар улсын түүхийн он дараалалд бичигдэх олон үйл явдлын анхны шанг Монгол Улсын Их Сургууль тэртээ 60 жилийн өмнө татжээ.
Үүнээс хойш нэгэн жаран өнгөрчээ. Энэ хугацаанд МУИС анхны 30-аас эхэлсэн академик түвшний сургалтаар 1500 гаруй сэтгүүлчийг бакалавр, магистр, докторын түвшинд бэлтгэсэн байна.
Аливаа их сургууль олон талт эрдэм шинжилгээ, судалгааны төв байж, академик сургалт, төгсөгчдийнхөө амжилтаар нэрийн хуудсаа хийдэг. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөгчдийн сэтгүүл зүйн бүтээл туурвил олныг хэвлүүлсэн байна. Эдгээрээс охь дээж болгож 60 төгсөгчийнхөө 60 бүтээлийг эмхэтгэжээ.
Өнөөдөр МУИС-ийн нэгдүгээр байранд МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш удирдлагууд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, үе үеийн төгсөгчидтэйгээ уулзсан байна.