Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд Соёлын сайд Ч.Номин болон Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтуудтай танилцлаа.
Соёлын салбарт өрнөж буй томоохон бүтээн байгуулалтуудын явц, ямар асуудал тулгараад буй, хэзээ ашиглалтад орох төлөвтэй буй талаарх мэдээллийг хүргэе.
ИХ ТЭНГЭРИЙН АМАНД БАРИГДАХ МУЗЕЙ ХУУЧИН БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГЭЭС 8 ДАХИН ТОМ

Байршил: Их тэнгэрийн ам
Хамрах талбай: 6,6 га газарт 39000 м2
Барилгын ажлын явц: Тендер зарлаад буй.
Ашиглалтад орох хугацаа: 2021-2024
Монгол Улсын Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн Азид томоохон тооцогдох орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарсан. Улмаар Их тэнгэрийн аманд 6,6 га газарт 39000 м2 талбайд барилгын ажлыг эхлүүлсэн юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс музейн түүхэнд хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлэх аж.
"Музейг барихад газар бэлэн, зураг төсөл бэлэн, төсөв бэлэн байна. Одоо барилгын ажлыг шууд эхлэхэд бэлэн байгаа. Харин тендер нь хүлээгдэж байна. Музей гурван хэсгээс бүрдэнэ. Зөвхөн палеонтологийн олдвор тавих танхимыг ч зураг төсөлд тусгасан. Үлэг гүрвэлийн олдворыг тавих хэсгийг динозаврын өндгөн хэлбэртэй барилгаар зохиомжилсон.
Байгалийн түүхийн музей 13 мянган үзмэртэй. Музейн барилга ашиглалтад орох л юм бол тавих бүх үзмэрүүд бэлэн байгаа.
Хуучин Байгалийн түүхийн музей үндсэн долоон чиглэлээр үзвэр дэглэж байсан. Шинэ музей 11 чиглэлээр үзмэр дэглэнэ. Байгалийн түүхийн музей 13 мянган үзмэртэй. Музейн барилга ашиглалтад орох л юм бол тавих бүх үзмэрүүд бэлэн байгаа. Энд тэндээс хайж үзмэр нэмэх шаардлагагүй. Цогцоороо бүрэн байгаа. Азид гайхагддаг түүхэн үзмэрүүд бий. Манай музей найман эх үүсвэрээс орлого олохоор төлөвлөсөн" хэмээн тус музейн захирал Н.Зоригтбаатар танилцуулгынхаа үеэр хэлсэн юм.
Тус музейн нийт талбайн 40 хувь буюу 16000 м2 нь үзмэрийн талбай байна. Хуучин Байгалийн түүхийн музейгээс 8 дахин том, шинээр баригдаж буй “Чингис хаан” музейгээс 2 дахин том талбайтай манай улсын түүхэнд байгаагүй том музей аж.
Уг музейн барилгын ажлыг түргэвчилж, шат шатанд нь анхаарал хандуулах тухай Байнгын хорооны гишүүд онцлон ярьсан юм.
СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛСНЭЭР ЖИЛД 500 ОРЧИМ ҮЗМЭРИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА

Байршил: Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллын урд
Хамрах талбай: 8000 м2
Барилгын ажлын явц: 98 хувь
Ашиглалтад орох хугацаа: 2021 оны тавдугаар сард
Соёлын өвийн үндэсний төвийн барилгын гүйцэтгэл 98 хувьтай байна. Арав гаруй хоногийг хугацаанд хийх жижиг ажлууд үлдсэн. Монгол Улсын хэмжээнд соёлын биет болон биет бус өвийг сэргээн засварлах, амилуулах бүхий л ажиллагааг Соёлын өвийн үндэсний төв хариуцан хийнэ.
Уг төв соёлын биет бус өвийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг 80 хүний суудалтай мини театртай. Чулуу сэргээн засварлах лабораторитой. Барилгаа албан ёсоор ашиглалтад оруулсны дараа соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд Япон, БНСУ, Турк зэрэг улс орнуудтай хамтын ажиллагааны хүрээнд тоног төхөөрөмж авах, боловсон хүчнээ чадваржуулах төлөвлөгөөтэй байна хэмээн Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбат хэлсэн юм.
Соёлын өвийн үндэсний төв одоогоор жилд 100-150 үзмэр сэргээн засварладаг. Хүчин чадлаа нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлснээр жилд 500 орчим үзмэрийг сэргээн засварлах юм.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засаж, сэргээсэн үнэт зүйлийг хэрхэн дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэлээрээ дагнах юм уу, музейн үзмэрээр дагнах юм уу гэдгийг бодлогын хүрээнд яам шийдэх үүрэгтэй. Соёлын өвийн үндэсний төв гурван сантай болно. Үүнд дижитал сан ч багтаж буй” хэмээсэн юм.
Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбат хөдөө орон нутгаас хүн чулуун хөшөө зэргийг сэргээн засварлахаар хотод авчрахад нутгийнхан эсэргүүцэх хандлага гаргах нь бий. Тэгэхээр эх хуулбарыг нь нутагт нь үлдээх, ард иргэдэд тухайн түүхийн үнэт зүйлийг сэргээн засварлах гэж буй гэдгийг ойлгуулах чухал шаардлага тулгардаг. Эс бөгөөс нутгийн иргэд шүтээн болсон түүхийн олдворыг нь зөөв авч яваад, алга болгох гэж буй мэт ойлгодог хэмээсэн юм.
Монгол Улсын музейн сан хөмрөгт 240 мянга гаруй үзмэр байдаг. Эдгээрээс эвдрэл гэмтэлтэй үзмэр 60-70 хувийг эзэлдэг байна.
Соёлын өвийн үндэсний төв одоогоор жилд 100-150 үзмэр сэргээн засварладаг. Хүчин чадлаа нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлснээр жилд 500 орчим үзмэрийг сэргээн засварлах юм. Тус төв мэргэжлийн боловсон хүчнээ бэлдэх зорилгоор гадаадад сургах, дадлага эзэмшүүлэх сургалтад хамруулдаг аж. Монгол Улсад СУИС үзмэр сэргээн засварлагч мэргэжилтнийг бэлтгэдэг байна. 2050 он гэхэд 139 ажилтантай болох алсын хараатай байгаа тухай тус төвийн захирал яриандаа онцолж байв.

“ЧИНГИС ХААН” ХААД ЯЗГУУРТНЫ МУЗЕЙН БАРИЛГА ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛТЭЙ

Байршил: Хуучин Байгалийн түүхийн музейн сууринд баригдаж байна.
Хамрах талбай: 20500 м2
Барилгын ажлын явц: 65 хувь
Ашиглалтад орох хугацаа: 2021 оны долоодугаар сарын 11
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музейг байгуулах шийдвэр гарсан. Улмаар музейн шавыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтыг эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар тус музейн барилга угсралтын ажил дунджаар 65 хувьтай өрнөж буй аж. Анхны гэрээний дагуу 2020 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Цар тахалтай холбоотойгоор, барилгын материалын захиалгаас шалтгаалаад тавдугаар сарын 31 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Музейн барилга олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэлтэй, 9 давхар, 20500 ам дөрвөлжин талбайтай байхаар төлөвлөсөн байна.
Тус музей нь Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн монголчуудын төрт ёсны голомт XX зуунд хэрхэн сэргэсэн хүртэлх цаг үеийг бүрэн хамруулан өгүүлэх юм.

“Чингис хаан” музейн цуглуулгыг музей, эрдэм шинжилгээний байгууллагаас холбогдох түүх, соёлын дурсгалт зүйлийг шилжүүлэх, археологийн судалгааны үр дүнд илрүүлж олох, хувь хүнээс болон гадаадын музей, номын сан, эртний эдлэлийн худалдаанаас худалдаж авах эсхүл хуулбарлан авах, хувь хүний бэлэглэл солилцоо гэрээслэл зэрэг хэлбэрээр бүрдүүлэх юм.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг барилгын ажлыг үргэлжлүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар асуухад “2021 оны улсын төсвөөр нэмэгдэл ажлууд гарсантай холбоотойгоор 15 хувиас илүү гарсан гүйцэтгэлийн ажлын талаар Засгийн газраас шийдвэрлүүлэх, хуулийн хүрээнд зохион байгуулах ажил бий. Долоодугаар сарын 11-нд 100 жилийнхээ ойгоор амжиж нээхтэй холбоотой асуудал бий. Хөл хорионы улмаас хоёр сарын хугацаанд барилгын ажил зогссон. Энэ хугацааг бид тооцоолоогүй байсан” хэмээн Дэд сайд М.Батбаяр хэлсэн юм.
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор зарим барилгын ажил хуваарьт хугацаанаас хоцорсон. Цаашдаа соёлын салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг дэмжих хэрэгтэй. Тиймээс Байнгын хорооны хурлаар эл асуудлыг авч хэлэлцэж, Засгийн газарт ямар боломж, бололцоогоор дэмжлэг үзүүлэх тухай Ерөнхий сайдтай уулзах санал яригдаж байна. Нийгмийн тархи зүрхтэй ажилладаг соёлын том салбартаа анхаарал тавих нь Монгол төрийн чухал ажлын нэг юм. Бүтээн байгуулалтын ажлууд сайн өрнөж байна. Өнөөдрийн танилцсан газруудын тухай Байнгын хороогоор авч хэлэлцэж, Засгийн газар, яаманд чиглэл өгч ажиллах болно” гэдгийг онцолсон юм.
- Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт баригдах Үндэсний урлагийн их театр барих талбайг чөлөөлөх ажлын явц 80 хувьтай байна.
- Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилгын ажлыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна.
- Мэргэн Тоньюкукийн музей, Өмнөговь аймгийн үлэг гүрвэлийн музейн байгуулах үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, барилгын зураг төслийг боловсруулаад буй аж.