Сар шинийн баярт зориулсан үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнээс бүрдсэн “Үндэсний үйлдвэрлэл 2016” үзэсгэлэнг Мишээл экспо төвд зохион байгуулж байна.
Энд үндэсний томоохон үйлдвэрүүдээс эхлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчууд гээд зуу гаруй иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байгаа юм.
Түүнээс гадна үзэсгэлэнгийн танхимын гадна сүү цагаан идээ, жимс, загас гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.
Цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, үндэсний хувцас, малгай, бүс, даалин хөөрөг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гэр ахуйн бараа зэргээс бүрдсэн 100 гаруй хувь хүн, аж ахуй нэгж оролцож байна.
Үзэсгэлэн 11-19.00 цагийн хооронд нээлттэй байх бөгөөд энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийг О.Сүхбат