Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Цөм лабораторид монгол эрдэмтэд халдварт өвчин, хавдрын эсрэг эм, бэлдмэлийг гарган авч байна.
Уг лаборатори нээлтээ хийгээд жил болж буй бөгөөд
- дархлаа сайжруулах, бөөр, давсаг, ходоод гэдэсний халдварт өвчин, хавдрын эсрэг цайнууд,
- элэгний хурц болон архаг явцтай үед хэрэглэх, халуун бууруулж өвчин намдаах, амьсгалын дээд замын халдварын үед хэрэглэх, цэр ховхлох эмүүд,
- архи уух хорт зуршлыг бууруулах бэлдмэл, шарх эдгээх, эдгэрэлтийг түргэсгэх тос зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг гарган авчээ.
Тус лабораториос төрөн гарч буй “Нано мед” гарааны компани био технологийн анхны бүтээгдэхүүн “Алтан гагнууртай цомог цай”-гаа зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ.
Цөм лабораторийн эрхлэгч Ц.Билэгтсайхан хэлэхдээ,
-Жилийн хугацаанд цөм лаборатори маань шинжлэх ухаан технологийн төвийн судалгаа, боловсруулалт хийдэг гол лаборатори, технологи дамжуулах төв, бизнес инкубатор болохоос гадна гарааны компаниуд маань манай бүтцэд ордог. Тухайлбал, манай сургуулийн бүх багш энд эрдэм шинжилгээний ажлаа явуулдаг.
Өнгөрсөн хугацаанд бид нийт 116 сая төгрөгийн зургаан төслийг авч чадсан. Олон улсын чансаатай сэтгүүлд эрдэм шинжилгээний есөн бүтээл хэвлүүлсэн. Мөн “Нано мед” гарааны компанийг нээлээ. Био технологийн анхны бүтээгдэхүүн “Алтан гагнууртай цомог цай”-гаа өлгийдөн аваад байна. Цаашид улам сайжруулан ажиллаж, сургуулийн бүх судалгааны багууд энд үйл ажиллагаа явуулах боломжтой болгох тал дээр ажиллах болно гэлээ.
Лабораторийг Монгол Улсын Засгийн газраас 5.3 тэрбум, сургууль өөрийн төсвөөс хоёр тэрбум гаруй төгрөгөөс гадна өмнөх эрдэм шинжилгээний лабораториуд нэгдэж нийт найман тэрбум төгрөгөөр бүтээжээ.