Түүхий самар, жимс, жимсгэнэ (тарвас, улаан лооль) ил задгай ихээр худалдаалж байгаа нь гэдэсний халдварт өвчин гарах эрсдлийг нэмэгдүүлж байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлж байна.
Иймээс иргэд та бүхэн жимс, жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх, гараа тогтмол савандаж угаах хэрэгтэйг зөвлөж байна.
Гэдэсний халдвараар өвчлөх шалтгаан:
- Бохир хоол хүнс, ус хэрэглэх;
- Халдвартай хүнтэй цуг байх;
- Бохир гар.
Хоолны хордлогын үед ихэвчлэн тухайн хоолыг идсэнээс хойш хэдэн цагийн дотор хордлогын шинж тэмдгүүд илэрдэг ба өвчилсөн хүнд голдуу бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Хоолны хордлогын шалтгаан нь гэдэсний халдварт өвчний нэгэн адил мөн хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсантай холбоотой.
Гэдэсний халдвар, хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх хэрэгтэй. Үүнд:
- Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл газраас авах;
- Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацааг харах;
- Хадгалалтын нөхцөл, худалдан борлуулж буй хүний хувийн ариун цэврийг сайтар харах;
- Өндөг, зайрмаг, хиам, зайдас, салат, зууш зэрэг түргэн гэмтэх хоол хүнсийг хөргүүлгүй нөхцөлд борлуулж байвал худалдаж авахгүй байх;
- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах;
- Сав баглаа нь гэмтсэн, бөмбийлт үүссэн, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх;
- Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялууг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах хэрэгтэй.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн