Монголын дуу хөгжмийн салбарт зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх зөрчигдөж, уран бүтээлчдийн оюун ухаан, цаг хугацаа авьяас чадвараа шингээн байж хийсэн нөр их хөдөлмөрийг хууль бусаар ашиглах, худалдаалах, интернэтэд байршуулах зэргээр оюуны өмчийг үнэгүйдүүлдэг.
Тэгвэл арван жилийнхээ ойг тэмдэглэж буй “Монгол Контент” ХХК нь “Монгол Мюзик” хэмээх шинэ төслийг хэрэгжүүлж эхэллээ.
“Монгол Мюзик” төсөл нь олон улсын жишгийн дагуу Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн бүтээлийг зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн зохих зөвшөөрлийн дагуу бусдад ашиглуулах, түгээх, худалдаалах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.
Монгол Контент ХХК-ийн “Монгол мюзик” төслийн удирдагч Н.Бат-Эрдэнэ:
“Манай төсөл нь уран бүтээлч болон хөгжим түгээгчдийг холбосон гүүр болох бөгөөд өөрийн бүтээлийг хэрэглэгч, сонсогчдын хүртээл болгох хүсэлтэй уран бүтээлчид, тэдний бүтээлийг өөрсдийн үйлчилгээндээ ашиглахыг хүссэн хэн бүхэнтэй бид нээлттэй хамтран ажиллах болно” гэж үйлчилгээнийхээ талаар ярилаа.
“Монгол Мюзик” төсөл нь “Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэг”, “Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв” зэрэг хамтын удирдлагын байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж, уран бүтээлчдийн зохиогчийн эрхийг хамгаалах юм.
“Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэг” -ийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар:
“MЗХЗНН-ийн итгэлтэй түнш, жишиг байгууллагын нэг бол “Монгол Контент” компани юм. “Монгол Контент” компанитай хийсэн шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсандаа баяртай байна. Оюуны өмчийг дээдэлнэ гэдэг нь хөгжлийн түвшинг илэрхийлсэн том соёл юм. Монголчуудын хөгжил шинэ шатанд гарч байгаа нь оюуны өмчийг дээдэлж, зохиогчийн онцгой эрхийг эрхэмлэж байгаа энэ үйл явц тод харуулж байна” гэлээ.
“Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв” –ийн тэргүүн Б.Лхагвасүрэн:
“Монгол Контент” компани хөгжмийн түүхэнд, тэр тусмаа оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах үйл явцад хуулийг хэрэгжүүлэх, уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах үйл явцад ёс зүйтэй үйлчилгээ шинээр нээж байна.
Өнгөрсөн хугацаанд хөгжим, соёл урлагаар бизнес хийж буй олон байгууллага гарч ирлээ. Алдаа хийдэг байгууллага ч цөөнгүй байна. Харин тэдний дунд амжилттай ажиллаж байгаа байгууллагаар уран бүтээлчид бид “Монгол Контент”-ын хамт олныг нэрлэх нь зайлшгүй юм. Цаашдаа “Монгол Мюзик” үйлчилгээндээ улам их амжилт гаргаарай гэж хүсье” гэв.
Түүнчлэн “Никитон” хамтлагийн ахлагч МУГЗ Б.Батчулуун, МУГЖ, Зууны Манлай Эстрадын Дуучин Б.Сарантуяа, Хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, СТА Д.Намсрайноров зэрэг хамтлаг дуучид анхны үйлчлүүлэгчид нь болжээ.
МУГЖ, Зууны Манлай Эстрадын Дуучин Б.Сарантуяа:
“Энэ жил миний уран бүтээлийн 30 жилийн ойг угтан олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэр дундаа олон жил хамтран ажиллаж байгаа “Монгол Контент” ХХК-ийн “Монгол Мюзик” шинэ үйлчилгээний анхдагч үйлчлүүлэгч болж байгаадаа би туйлын их баяртай байна” гэлээ.
“Никитон” хамтлагийн ахлагч, МУГЗ Б.Батчулуун:
“Зохиогчийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөөр өнөөдрийг хүрлээ. Уран бүтээлчдэд зориулсан зохиогчийн эрхийг хамгаалах үйлчилгээг бий болгож буй “Монгол Контент”-ын хамт олонд талархаж байна”.
Нийтийн Дуучдын Нэгдсэн Холбооны тэргүүн, СТА Г.Чинболор:
“Монголын Нийтийн Дуучдын Нэгдсэн Холбоо", “Монгол Контент” ХХК хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. “Монгол Мюзик” үйлчилгээтэй манай уран бүтээлчид нягт холбоотой, бие биенээ дэмжин ажиллах болсондоо баяртай байна” гэв.
СТА Д.Намсрайноров:
Миний уран бүтээлийг дэмжиж ажилладаг “Монгол Контент” компанийн “Монгол Мюзик” шинэ үйлчилгээний анхны үйлчлүүлэгч болж байгаадаа баяртай байна.
Дуучин Д.Үүрийнтуяа:
“Монгол Мюзик төслийн анхны үйлчлүүлэгч болж байгаадаа баяртай байна. Уран бүтээлч бидний дээдлэх ёстой зүйл бол оюуны өмч байдаг. Оюуны өмчийг дээдэлж буй “Монгол Контент” ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсье” гэлээ.
“Монгол Мюзик” төсөл нь Монголын хамтлаг дуучдын бүтээлээс гадна дэлхийн дуу хөгжмийн алдартай студи, продакшнуудтай хамтран ажиллаж тэдний уран бүтээлийг Монголын хэрэглэгч нарт хүргэх ажээ.