Зөөлөн тоглоом үйлдвэрлэгч ээжүүд хүүхдийн бэлгэнд чихмэл тоглоом өгөхийг төрийн өндөрлөгүүд болон удирдах албан тушаалтнуудад уриалж, албан бичиг хүргүүлэхээр болжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа ээжүүд нийлж, чихмэл тоглоом урладаг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг бэлгэндээ сонгохыг УИХ-ын гишүүд, Нийслэлийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлын төлөөлөгчид, дүүргүүдийн Засаг дарга нарт уриалах юм байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хүүхдийн бэлгэнд Монголчуудын урлаж буй чихмэл тоглоомыг өгөхийг уриалах үйл ажиллагаа 11.00 цагт “11-11” төвд болох аж.