Хотын зүүн хэсгийг дулаанаар хангах "Амгалан" станцын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
348мВт-ын хүчин чадалтай дулааны станц нь хотын зүүн хэсгийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломжтой юм байна. Тодруулбал, хотын төв болон зүүн хэсгийн 13, 14, 15, 16-р хорооллын дулаан хангамж сайжирна.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт, БНХАУ-ын элчин сайд Шин Хианмин нарын албаны хүмүүс оролцлоо.
1983 онд Дулааны IV цахилгаан станц ашиглалтад орсноос хойш 30 гаран жилийн дараа шинэ бүтээн байгуулалт үйл ажиллагаагаа эхэлж байгаад баяртай байна гэдгээ нээлтийн ажиллагааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн юм.
Бүтээн байгуулалтыг хурдан, чанартай хийхэд төр засаг, хувийн хэвшлийн дэмжлэг чухал байсан бөгөөд хугацаанд нь ашиглалтад оруулахад хүчин зүтгэсэн бүх хүнд талархаж байна гэдгээ онцоллоо.
2013 оны наймдугаар сарын 21-ний өдөр барилга угсралтын анхны шаваа тавьж “Амгалан” дулааны станц барих ажил албан ёсоор эхэлж байжээ. Ингээд тоног төхөөрөмжийн туршилтын ажлын өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн, есдүгээр сарын 27-нд зуух хоёрт анхны галыг оруулсан байна.
Амгалан станцын барилгын ажлыг нийт 75,9 сая ам.долларын төсвөөр, концесийн гэрээгээр БНХАУ-ын "CMEC" компани гүйцэтгэжээ. Хоёр улсын хооронд эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болсон олон ажлын нэг нь энэ бөгөөд өнөөдрийн нээлтэд БНХАУ-аас манай улсад суугаа элчин сайд баяр хүргэж үг хэллээ.
Гадаа хэдий хүйтэн байгаа ч Амгалан дулааны станц, хоёр улсын харилцан ашигтай ажиллах дулааныг ч мэдэрч байна хэмээн элчин сайд Шин Хианмин хэлж байв.
Амгалан дулааны станц зүүн дөрвөн замаас зүүн тийш байрлах аж ахуйн нэгж, байгууллага орон сууцыг дулаанаар хангах ажил уг станцад оногдож байна гэдгийг Эрчим хүчний яамны газрын дарга Ц.Баярбаатар онцлов.
Нийслэлд баригдсан хэр нь дулаанд холбогдож чадаагүй 150-160 орчим барилга байгаа бөгөөд тэдний дулаанд холбох ажлыг хийхэд Амгалан станц үнэтэй хувь нэмэр оруулах аж. Мөн станцыг барихад ашигласан техник, тоног төхөөрөмж, технологи нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна. Нүүрс хадгалах битүү агуулахтай, нуруулдан ангилах төхөөрөмжийг ашигласан нь шинэлэг шийдэл болж байна.
30 жилийн дараах томоохон бүтээн байгуулалтад Монгол Хятад хоёр орны нийлсэн 2 мянга орчим ажилчид 18 сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажилд оролцсон байна.