АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар мягмар гарагт утсаар ярилцана.
Флоридагаас нийслэл рүү нисэх замдаа Доналд Трамп сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгчээ:
-ОХУ-Украины дайныг дуусгахын тулд бид амралтын өдрүүдэд их зүйл хийсэн. Энэ дайныг дуусгаж чадах, эсэхээ харцгаая. Энхийн хэлэлцээний хүрээнд газар нутаг, эрчим хүчний асуудлууд багтсан.
АНУ-ын Ойрх Дорнодын тусгай төлөөлөгч Стив Уиткофф “Удахгүй хэлэлцээрт хүрнэ гэж найдаж байна” гэсэн юм. Тэрээр энэ сарын 13-нд Москвад Ерөнхийлөгч Путинтай уулзжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский энэ сарын 15-нд хийсэн мэдэгдэлдээ Европын холбоо, АНУ-д ОХУ-ын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авч, энхийн гэрээ байгуулахын тулд шахалт үзүүлэхийг уриалсан юм.
Эх сурвалж: BBC