ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын талаас гаргасан 30 өдрийн турш гал зогсоох саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ зарим зүйлийг тодорхой болгох шаардлагатай гэсэн байна.
Тодруулбал мягмар гарагт АНУ болон Украины талууд Саудын Арабад уулзсан. Энэ үеэр АНУ 30 өдрийн турш гал зогсоох саналыг танилцуулсныг Украин дэмжсэн.
Улмаар тус саналаа Москвагийн талд танилцуулсан юм. Саналыг ерөнхийлөгч Путин дэмжсэн ч үүнийг хэрэгжүүлснээр урт хугацааны энх тайвныг тогтоож, дайны үндсэн шалтгааныг мөн зогсоох хэрэгтэй гэсэн юм.
Путин “Ирээдүйд ийм зүйл дахин давтагдахгүй гэдгийг бидэнд хэрхэн батлах вэ? Гал зогсоох хяналтыг хэрхэн зохион байгуулах вэ? Эдгээр нь маш ноцтой асуудлууд” гэжээ.
Мөн тэрбээр энэ асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих бодолтой байгаагаа дурдсан байна.
Путины үзэж буй дайны үндсэн шалтгаан нь Украин тусгаар тогтносон улс байж, Оросын нөлөөнөөс гадуур оршин тогтнох хүсэл аж.
Путин Украиныг цаашид зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлж, Баруунаас зэвсгийн тусламж авахыг зогсоохыг хүсэж буй. Үүний хяналтыг тодорхой болгохыг шаардсан юм.
Гал зогсоох үйл явц удаашрах нь Оросын армид давуу байдал үүсгэж, Украиныг эзлэн түрэмгийлэх ажиллагаагаа үргэлжлүүлэх хугацааг өгнө гэж шинжээчид үзэж байна.
Оросын талын мэдээллээр Украины тал Курск мужид анх 1300 км.кв газар нутгийг эзэлсэн ч одоо 200 км.кв хүрэхгүй хэсэг тэдний хяналтад байгаа аж.
Эх сурвалж: Reuters