Улсын нэгдүгээр төв эмнэлэгт судлаач эмч нарын дунд “Эрдмийн чуулган-45” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан өнөөдөр /2024.05.02/ болж байна. Чуулганыг нээж хүндэтгэлийг илтгэлийг АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн эмч тавилаа.
Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийн дунджаас зургаа дахин өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд 45 орчим насны иргэд хавдрын эцсийн шатанд оношлогдож буй нь дэндүү залуу үзүүлэлт болж байгаа аж.
Тэрээр, Элэгний хавдраар өвчилж элэг шилжүүлэн суулгуулж буй хүмүүсийн 80 гаруй хувийг вирусийн шалтгаант хавдар эзэлж байна. Монгол Улс элэгний хавдраар дэлхийд тэргүүлж буйн гол шалтгааны нэг нь 1960-аад оны үед дэгдсэн элэгний вирусийн халдварт өвчинтэй холбоотой. Тухайн үед олон хүн тэр тахлаар халдварласан.
Тариурыг буцалгасан ч элэгний вирус устдаггүй учир энэ өвчлөлийн тархалт улам нэмэгдсэн. Нэгэнт халдвар болж суурилсан вирус нэг удаагийн тариурт шилжсэн ч шүлс, бэлгийн харьцаа зэрэг олон замаар тархсаар байна. Элэгний Б вирусийн вакциныг нэвтрүүлснээс хойш вирусийн гаралтай элэгний хатуурал харьцангуй буурсан. Гэвч хангалттай хэмжээнд биш. Хүүхдийг дөнгөж төрмөгц вакцинжуулж эсрэг бие үүсгэдэг болсон учир өвчлөл цаашид буурна гэсэн хүлээлт байна гэв.
Нэмж дурдахад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний оронд үүдэл эсийн эмчилгээг нэвтрүүлэх туршилтыг дэлхийн хөгжилтэй орнууд хийж эхэлжээ. Хүний бүх мэдээллийг агуулагч анхдагч үүдэл эсийн 99.9 хувь ижил байдаг. Тиймээс эрүүл ургийг таслах мэс ажилбарын үед ургийн үүдэл эсээс авч, тусгай орчинд элэгний эсийг төлжүүлэх юм. Үүсгэгч орчинд ургасан эсийг өвчтөнд суулгах үүдэл эсийн эмчилгээ ирээдүйд эмнэлзүйн практикт шилжих аж.
Мөн эрдмийн чуулганаар өсвөр үеийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх илтгэлийг НЭМҮТ-ийн ХСХАБА-ны эрдэм шинжилгээний ажилтан М.Даваасүрэн тавилаа.
Улаанбаатар хот, аймаг сум дүүргийн 40 сургуулийн 4511 сурагчид судалгаа хийхэд өсвөр үеийнхний 18.1 хувь таргалалттай, 41.8 хувь нь хийжүүлсэн ундаа тогтмол уудаг, 90 орчим хувь цахим орчныг идэвхтэй ашигладаг гэх дүн гарчээ. Мөн 20 орчим хувь нь амиа хорлох талаар бодож байсан төдийгүй 15 орчим хувь нь архи, тамхий хэрэглэдэг гурван хувь нь мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Мөн 56.8 хувь нь 15 ба түүнээс дээш насандаа анх удаа бэлгийн хавьталд орсон ба 50 хувь нь жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглээгүй байна.
Энэ судалгаанд суурилж өсвөр үеийнхний эрүүл мэндийн цахимд суурилсан үндэсний хэмжээний мэдээллийн сантай болжээ.