Өчигдөр буюу ням гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Украинд энх тайвныг тогтоож чадвал ерөнхийлөгчийн суудлаа өгөхөд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр “Хэрэв Украинд энх тайвныг тогтооход би суудлаа орхих ёстой юм бол би бэлэн байна” хэмээн мэдэгдсэн байна.
Зеленський суудлаа орхисны хариуд Украиныг Умард Атлантын Гэрээний Байгууллага /НАТО/-д элсүүлэх хүсэлтэй байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Зеленськийг сонгууль зохион байгуулаагүй дарангуйлагч гэсэн юм.
Үүнд эмзэглээгүй гэдгээ Зеленський хэлээд, хэдэн арван жилийн турш ерөнхийлөгч байх хүсэлгүй байгаагаа мэдэгджээ.
Зеленськийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусгавар болох байсан ч дайны үеийн хуультай холбоотойгоор ерөнхийлөгч болон парламентын сонгуулийг зохион байгуулаагүй.
Энэ талаар Зеленський “Би хэдэн арван жил эрх мэдэлтэй байхгүй. Гэхдээ Путиныг олон жилийн турш Украины газар нутгийг эрх мэдэлдээ байлгахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Орос-Украины дайн эхэлснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөд байгаа юм.
Эх сурвалж: Reuters