Мэдээллийн Технологийн Үндэсний Парк 2012 оноос хойш Нью Тур Сафарис ХХК нь /Өргөө-2/ кино театрын зориулалтаар өөрийн байрны хойд хэсгийн талбайг нэг 5,000-9,000 төгрөгөөр түрээсэлж байгаа аж. Харин одоогийн үнэлгээгээр МТҮП-ийн1 мкВ-ын үндсэн үнэ нь 49,500 төгрөг.
Гэвч уг гэрээ 2022 онд дууссан ч Нью Тур Сафарис ХХК нь /Өргөө-2/ байрнаас гараагүй бөгөөд Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас гэрээнд заагаагүй 5.1 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ.
Тэгвэл өчигдөр Мэдээллийн технологийн үндэсний парк өөрийн байрыг буцаан авах нь зүйтэй гэж Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарсан бөгөөд Шүүхийн шийдвэр бичгээр 14 хоногийн дараа албажин гарах аж. Бичгээр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргах эсэхээс шалтгаалж маргаан цааш үргэлжлэх эсэх нь тодорхой болох юм гэдгийг Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа мэдээллээ.