Барселонд аялал жуулчлалыг эсэргүүцсэн жагсагчид жуулчид руу усан буугаар ус цацжээ.
Бямба гарагт 150 гаруй идэвхтнүүдийн бүлэг хэт их аялал жуулчлалын үр дагаврыг эсэргүүцэн Барселонад жагсжээ. Жагсагчид жуулчид руу усан буугаар шүршин "Гэртээ харь" гэж орилж буй нь бичлэгт харагдах аж.
Барселон хот даацаас хэтэрсэн аялал жуулчлалын эсрэг тэмцэж байгаа бөгөөд орон нутгийн иргэд үүнээс улбаалж амьдралын өртөг нэмэгдсэн хэмээн буруутгаж байна.
Барселон хотын гудамжаар жагсагчид түрээсийн үнэ огцом өсөж, хотод амьдрах боломжгүй болж байна гэжээ.
Барселон бол Газар дундын тэнгисийн уур амьсгал, өвөрмөц соёлоороо жил бүр сая сая жуулчдыг татдаг аялал жуулчлалын гол төв юм. 2023 онд тус хот 15.6 сая жуулчин хүлээж авсан бол тус энэхүү нутагт 26 сая орчим жуулчин ирсэн байна.
Аялагчдын урсгал нь Барселон хотын эдийн засагт чамгүй мөнгө авчирдаг ч орон нутгийн амьжиргааны өртөг нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Барселон болон Мадрид зэрэг алдартай хотуудын түрээсийн үнэ өнгөрсөн оны зургадугаар сард өмнөх жилтэй харьцуулахад 18 хувиар өссөн байна.
Эх сурвалж: Business Insider