Уулан дээр дэлгэсэн дэлхийн хамгийн том төрийн далбааг Богдхан уулын энгэрт мандуулж, Гиннесийн дээд амжилт тогтоолоо.
Тодруулбал, эл төрийн далбаа 4160 метр квадрат хэмжээтэй бөгөөд өмнөх амжилтыг эзэмшиж байсан Индонезын төрийн далбаанаас даруй 729 метр квадратаар том аж.
Төрийн далбааг мандуулахад тив, дэлхийд нэрээ дуурсгасан тамирчид тууз хайчлан үйл ажиллагааг албан ёсоор нээж, сэтгэгдлээ хуваалцлаа.
Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Дэлхий нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын нээлт өнөөдөр болно.
Энэ өдөр төрийнхөө далбааг мандуулж, Гиннесийн дээд амжилтыг эвдэж байгаад их баяртай байна.
Миний бие дэлхийн аваргын тэмцээн, их дуулга, олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, омогшиж байсан. Яг тэр үеийнх шиг мэдрэмж авч байна.
Дугуйгаар 14 мянган километр замыг туулан мөрөөдөлдөө хүрсэн Б.Очирваань “Төрийн далбааг ийм томоор харахад үнэхээр огшиж байна.
Мөн олимпын нээлтийн үеэр мандуулж байгаа учраас тамирчдад урам зориг өгсөн байх.
Яг л мөрөөдлөө биелүүлсэн үеийнх шиг мэдрэмж авч урам зориг авлаа.
Гиннесийн рекорд эзэмшигч оюун ухааны тамирчид Н.Мөнхшүр, Н.Энхшүр “Энэ гайхалтай үйл явдлын гэрч болж байгаад баяртай байна.
Олон улсын тэмцээнд Монголоор овоглодог учраас төрийн далбаагаа биедээ байнга авч явдаг. Мөн медаль, цомоо дээр нь залж хүндэлдэг юм.
Миний анзаарснаар залуус омогшил, бахархалгүй болсон мэт санагддаг. Тиймээс эх оронч байж байгаль дэлхийгээ хайрладаг байхыг уриалъя” гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд Монголын ард түмэн төрийн далбаа, туг зэргийг хүндлэн дээдлэхийг заасан байдаг.
Богдхан уул, Туулын шугуйд амарч зугаалахдаа мөн уулын замар зорчихдоо төрийн далбаагаа харж, бахархал төрүүлэх боломжтой.
Энэ оны нэгдүгээр сарын 14-нд мөсөн гулсуураар нэг цагт хамгийн олон буюу 408 хүн гулгаснаар дээд амжилт тогтоосон. Ингэснээр энэ онд тогтоосон хоёр дахь Гиннесийн амжилт юм.