Үүнийг уншиж буй та бүхэн сурьмагийн талаар хэзээ ч сонсож байгаагүй байж болно. Энэ металл бидний амьдралд тун чухал ач холбогдолтой.
Сурьма бидний хэрэглэдэг эд зүйлсээс эхлээд хүрээлэн байгаа орчинд буй хүний бүтээсэн олон зүйлсийн орц найрлагад ордог. Сурьма нь ногоон, байгальд ээлтэй эрчим хүчний шилжилтэд шаардагдах тоног төхөөрөмжид ашиглагдахаас гадна цэргийн хэрэгсэл, сум, дагагч сум, лазер, дуран, мөн батарей, цахилгаан машинд ашиглагдахаас гадна Iphone гэх мэт ухаалаг гар утсанд ашигладаг.
Ойрын жилүүдэд сурьмагийн дэлхийн эрэлтийг одоогийн нийлүүлэлтээр хангах боломжгүй гэж үзэж байна. Үүнээс улбаалан үйлдвэрлэл хөгжсөн орнууд, сурьма нийлүүлдэг улсууд дотроос “Чухал ашигт малтмалын жагсаалт” гаргасан улсуудын жагсаалтад энэхүү “СУРЬМА” гэх элемент 2024 оны байдлаар бүх улсын жагсаалтад багтжээ.
Эх сурвалж: Чухал ашигт малтмалын холбоо