#Жүдо таван жүдоч хүрэл медалийн төлөө барилдсанаас нэг л медалийн тавцанд зогсов.
Жүдо бөхийн 2024 оны сүүлчийн том тэмцээн, Токиогийн их дуулга үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэй -57 кг жинд Тэрбишийн Ариунзаяа хүрэл медаль авлаа.
17 настай тэрээр Казахстаны Дана Абдирова, Оросын Ирина Зуева нарыг ялж шөвгийн наймд шалгарсан бөгөөд Японы Мэгүми Фүчидад ялагдаж дагахаар болсон юм.
Улмаар дагахад Бразилын Жессика Лима, Японы Момо Тамаоки нарыг ялж хүрэл медалийн тавцанд зогслоо.
- Жүдо, чөлөөтийн тамирчид үндэсний бөхөөр халз барилдана
- Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Топ-6” тэмцээний 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг түрүүллээ
- “Токио-2024” Их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
Токиогийн их дуулгад Монголын 19 тамирчин оролцож буйгаас өнөөдөр таван тамирчин хүрэл медалийн төлөө барилдаж нэг нь ийнхүү медаль авав.
Эрэгтэй -60 кг жинд Казырбекийн Ёолк, -66 кг жинд Ёндонпэрэнлэйн Басхүү, эмэгтэй -48 кг жинд Жамсрангийн Анударь, -52 кг жинд Лхагвасүрэнгийн Сосорбарам нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар 5-р байр эзэлсэн.
Маргааш таван хүнд жинд монголын зургаан бөх барилдана.