gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Топ-6” тэмцээний 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг түрүүллээ

Э.Энхмаа
Спорт
2024-11-30
69
Twitter logo
Э.Энхмаа
69
Twitter logo
Спорт
2024-11-30

Монгол Улсын жүдо бөхийн холбооноос насанд хүрэгчдийн жин тус бүрийн шилдэг зургаан бөхчүүдийн “Топ-6” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа. “UG Arena” спорт цогцолборт  болсон энэ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо, нийт 14 жинд аваргаа тодруулах бөгөөд 19 байгууллагын 83 тамирчин өрсөлдлөө. Тэмцээний шагналын сан 100 сая төгрөг. Mамирчид тойргийн системээр барилдаж аваргуудаа тодруулах ба энэ тэмцээний үр дүнгээр тамирчдад дотоодын чансаа олгох юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Галбадрахын Отгонцэцэг зодоглож байна. Тэрбээр гуравдугаар тойрогт өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальтай Ж.Анударьд нэмэлт цагт ялагдал хүлээсэн ч сүүлийн тойрогт World Masters-ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэгийг цэвэр ялав.

Улмаар гурван бөх биенээ тойрч ялсан учир барилдааны чанараар Г.Отгонцэцэг түрүүлж, Г.Наранцэцэг мөнгө, Ж.Анударь хүрэл медаль хүртлээ. 48 кг-ын жинд Ж.Энхбулаг дөрөв, Н.Ундрахбаяр тав, Т.Отгонжаргал зургадугаар байр эзлэв.

ОУХМ Г.Отгонцэцэг 2020 оноос хойш тэмцээн уралдаанд оролцоогүй байсан юм.

Г.Отгонцэцэг, Миний хувьд тамирчны карьераа өндөрлөсөн. Сүүлийн хоёр жилд өөрийн "Winner" клубээ байгуулж, шинэ залуу тамирчдыг бэлтгэх дасгалжуулагчийн карьераа эхлүүлсэн.

Өсвөрийн тамирчдад өрсөлдөөн үзүүлэх, тэднийг хурцлах зорилгоор “Топ-6” тэмцээнд оролцлоо. Би Казахстан улсын иргэншилтэй хэвээр байгаа. Монгол  Улсынхаа иргэншил авах хүсэлтээ өгөөд байна гэв.

“Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын  Гавьяат тамирчин ОУХМ Галбадрахын Отгонцэцэг 2015 онд Казахстан улсын иргэншилд орж, олимп болон олон улсын тэмцээнд тус улсыг төлөөлөн оролцож байв.

Өөрийн  дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон тэрбээр тус улсын нэрийн өмнөөс тэмцээнд уралдаанд амжилттай оролцож байсан бөгөөд өдгөө эх орондоо ирээд буй юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан