Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Японы ЖАЙКА-ийн санхүүжилтаар “Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг сайжруулах төсөл”-ийн үндсэн төлөвлөлтийг хийж, өнөөдөр баталгаажуулан гарын үсэг зуржээ.
2015 оны тавдугаар сарын 5-15-ны өдрүүдэд энэ төслийн төлөвлөлтийг хийсэн бөгөөд гарын үсэг зураг ажиллагаанд Монгол талаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Японы ЖАЙКА-аас томилогдсон Төлөвлөлт судалгааны багийн ахлагч Haruyuki Shimada нар оролцжээ.
Уг төслийн хүрээнд Өрсөлдөөний тухай хууль, дүрэм журмууд, үндэсний хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэх, ШӨХТГ-ын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг бэхжүүлэх, аж ахуй эрхлэгч, төрийн болон нутгийн өөрөө удирдлага, нутгийн захиргааны байгууллагуудад хууль тогтоомж сурталчлан таниулах, шүүгч нарыг өрсөлдөөний эрх зүйгээр мэргэшүүлэх, олон улсын туршлага судлуулах, өрсөлдөөний эрх зүйн орчинг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэх аж.
Төсөл манай улсад энэ оны долдугаар сараас 2018 оны долдугаар сар хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжих юм байна.
2015 оны хоёрдугаар сард Монгол-Япон хоёр улс “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан бөгөөд зах зээлийн үр ашигтай байдлыг хангах үүднээс Талууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор тус хэлэлцээрт Өрсөлдөөний бүлэг болон тусгайлан орсон нь 2 орны өрсөлдөөний байгууллагуудын үйл ажиллагааг ахисан түвшинд гаргасан үйл явдал болж чаджээ.
Эх сурвалж: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар