БСШУЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимыг байгуулан ажиллахаар боллоо. Эхний ээлжинд 20 танхимыг 11 аймаг болон нийслэл хотын ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, их дээд сургуулийг түшиглэн байгуулж байна. Тус танхимд зориулсан тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажиллагааг өчигдөр боллоо.
Энэ үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара “Бидний хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн гол зорилго нь эерэг, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдрах ухааны чадвартай залуу хүмүүс төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэхүү зорилгодоо хүрэх нэг гол арга зам нь амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимууд юм” гэдгийг онцолж байлаа.
Амьдрах ухааны боловсрол нь залуу хүмүүсийн ажил амьдралд нэн чухал чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэдэг. Амьдрах ухааны чадваруудад хувь хүний нийгэм сэтгэл зүйн чадварууд, ялангуяа бусадтай зөв харилцах, сэтгэл хөдлөлөө хянах, эрүүл, идэвхтэй, аюул эрсдэлгүй, бүтээлч амьдралаар амьдрахад чиглэсэн зөв шийдвэр сонголт хийхтэй холбоотой чадварууд багтдаг.
Эдгээр багц чадваруудад өөртөө итгэх, бусдыг ойлгож, мэдрэх, төлөвлөлт хийх, стрессийг зохицуулах, хүчирхийлэл, хорт зуршил, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх зэрэг орж байна. Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимуудаар өсвөр үеийнхэн, залуучуудад эерэг, аюулгүй, таатай орчин бүрдүүлж, амьдрах ухааны чадварт сурч боловсрох олон сонирхолтой боломжуудаар чөлөөтэй хангахаар хамтрагч талууд төлөвлөж байна.