“Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Монголын банкны холбооны байранд болно.
Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх Монгол Улсын дунд хугацааны зорилтын хүрээнд Банк санхүүгийн академи болон Монголбанкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төв хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Банк, санхүүгийн салбар, байгууллагуудаас олон нийтэд чиглэсэн нийгэм эдийн засгийн болон санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхээр хийж буй бүхий л арга хэмжээнд холбогдох талуудын оролцоог ханган хамтран ажиллаж, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэ арга хэмжээний зорилго оршиж байгаа аж.
Монгол дахь санхүүгийн боловсролын өнөөгийн байдал, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн төслийн танилцуулга, Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн төслийн явц, цаашид авах арга хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх нь зэрэг танилцуулгуудаас гадна Ханшийн эрсдэлээс хамгаалах нь семинар болох юм.
Та дэлгэрэнгүй хөтөлбөрийг ЭНД дарж авна уу.
Гэрэл зургийн эх сурвалж: www.nationofchange.org