Фэйсбүүк, твиттер гээд нийгмийн сүлжээгээр холтос нь унаж нүцгэрсэн моддыг амьтны зургаар чимэглэж буй хүүхдүүдийг та харсан уу. Модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтоц болох уртай хэсэгт нь тохирсон амьтан болон байгалийн зураг зурж, эдгээр мод эзэнтэй гэдгийг олон нийтэд мэдрүүлж байгаа JCI Эко байгууллагын “Эзэнтэй мод” төслийн уралдааны хүрээнд эдгээр зургийг зурж байгаа юм байна.
Нийслэлийн өнгө үзэмжийг нэмж, залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалсан “Эзэнтэй мод” төсөл дөрөвдүгээр сарын 8-наас эхэлжээ.
Төсөл зургадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 2014 оноос хэрэгжиж буй уг төсөл энэ жил “Дэлхийд нэн ховордож буй амьтад” гэсэн сэдвийн дор болж байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд 20 гаруй хүүхэд модон дээр зураг зураад байгаа бөгөөд дэлхийд ховордож буй амьтдын талаар нийгэмд мэдээлэх, хайрлан хамгаалах зорилготой юм.
Энэ жилийн уралдаанд оролцож буй хүмүүийн хамгийн бага нь 11 настай аж. Уралдаанд оролцож буй хүмүүс Анкара, Бага тойруу, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Нэгдсэн үндэсний гудамжинд байрлах модны халцарсан хэсгийг будах юм байна.
Модны доод хэсгийг цагаан шохойгоор будаж хорхой идэхээс хамгаалдаг. Тэгвэл энэ төслийн хүрээнд акрилкан будгаар зургаа зурж байгаа аж. Энэ нь байгальд хор нөлөөгүй бөгөөд тогтоц удаантай болохыг зохион байгуулагчид нь онцолж байна.
Уралдааны нэгдүгээр байр 500 мянга, хоёрдугаар байр хоёр хүн 300 мянга, гуравт орсон хоёр хүн тус бүр 100 мянган төгрөгөөр шагнуулна.
Эх дэлхийгээ хайрлаж, бусдад баяр баясал бэлэглэх энэхүү төсөл жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд бүх насны хүмүүс оролцох боломжтой юм байна.