"Барселона" клуб өөрсдийн цахим хуудсандаа “Барса болон Атлетико Мадрид багууд Арда Туран шилжилтийн тал дээр ойлголцолд хүрлээ” хэмээн бичсэнээр энэ мэдээлэл баттай болсон юм.
28 настай Турк залуу Барселонатай таван жилийн гэрээ байгуулсан бөгөөд Каталаны баг Ардагийн төлөө 34 сая евро төлсөн гэнэ.
Мөн амжилтаас нь хамаарч дахин долоон сая еврог Атлетико Мадридад нэмж өгөхөөр гэрээ байгуулжээ.
Гэхдээ Турк залуу 2016 оны нэгдүгээр сар хүртэл буюу Барселонад оноосон ОУХХ-ны хориг арга хэмжээ дуустал талбайд гарч чадахгүй юм.
Түүнчлэн тус клубын хуучин ерөнхийлөгч Хосеп Мариа Бартомеу энэ сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадвал Ардаг Камп Ноуд авчрах болно хэмээн дасгалжуулагч Луис Энрикед амалсан тухай Испанийн хэвлэл мэдээллүүд бичиж байна.