Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооноос энэ наадмаар олон урлагийн тоглолтыг иргэддээ хүргэхээр төлөвлөсний нэг нь “Учиртай гурван толгой” дуурь.
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид "Учиртай гурван толгой" дуурийг өчигдөр Чингисийн талбайд толилууллаа.
Энэхүү ууган бүтээлийн голд дүрд манай дуурийн урдаа барьдаг уран бүтээлчид оролцсон юм. Тодруулбал Юндэнд Монгол улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Нансалмаад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Хоролмаад Монгол улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд Ж.Бямбажав нар тоглов.
Харин удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, тоглолтын найруулагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ нар ажиллалаа.