“Зочлохуйн үйлчилгээ ба Тогтвортой аялал жуулчлал” симпозиум маргааш 14.00-17.00 цагт СЭЗДС-ийн С байранд зохион байгуулагдах гэж байна.
Монгол улсад тогтвортой аялал жуулчлал болон зочлохуйн үйлчилгээг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх, санал зөвлөмж боловсруулах зорилгоор Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам, Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын алба , Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль, Кипр улсын Никозиагийн Их сургууль, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран зохион байгуулж байна.
Симпозиумд Кипр улсын Никозиагийн их сургуулийн Зочлохуйн үйлчилгээний хөтөлбөрийн захирал “Зочлохуйн үйлчилгээ, аялал жуулчлалын стандарт, чанарын хяналтын тогтолцоо, салбарын мэргэжлийн хүрээг тодорхойлж төлөвшүүлэх асуудал” сэдвээр илтгэл тавихаас гадна “Тогтвортой аялал жуулчлалын тулгамдсан асуудлууд” сэдвээр судлаач докторантууд асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэх болно. Мөн СЭЗДС-ийн Зочлохуйн үйлчилгээний менежментийн хөтөлбөрт суралцагч оюутнуудын бэлтгэсэн хөнгөн зууш болон бусад үйлчилгээг хүртэх боломжтой аж.
Түүнчлэн зочлохуйн үйлчилгээ болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс, энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаач зэрэг нийт 150 гаруй хүн урилгаар оролцох юм байна.