Гамшгийн эсрэг төв, “Гал үндэстэн” холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл хамтран Гацууртын ордод Ноён уулаа ухуулахгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж, Ерөнхий сайдын зургийг шатаалаа.
“Гал үндэстэн” холбооны дэд тэргүүн Я.Хундаганай “Сентерра Гоулд” компанид Ноён уулын Гацууртын ордыг ашиглуулахгүй байх, тодруубал олборлолт хийх талбайд цэвэр усны хагалбар, мөнх цэвдэг бүхий бүс нутаг, Монголын түүхийн өв, соёл хадгалагдсан зэрэг арван шалтгааныг дурдаад, хамгийн гол нь нутгийн иргэд 100 хувь эсэргүүцэж байгааг онцоллоо.
Хэвлэлийн хурлыг зорьж ирсэн орон нутгийн иргэдийн төлөөлөл онгон дагшин байгаль, түүхийн дурсгалт Ноён уулаа бүрэн бүтэн авч үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.