УИХ-ын дарга З. Энхболд өнөөдөр /2015.06.23/ Завхан аймгийн Улиастай хотноо ажиллаж байна.
Тус аймгийн Зэвсэгт хүчний 325 дугаар анги ажилчдаа орон сууцаар хангаж чаджээ. Орон сууцных нь нийт төсөв 1.2 тэрбум төгрөг.
Энэ сууцанд тус ангийн 24 албан хаагч амьдарч байна. Аймагтаа жишиг болсон энэ сууцыг барилгын цэргийн 017 дугаар анги гүйцэтгэн, үндсэн ангийнхан барилгын туслах ажлыг гүйцэтгэжээ.
Ингэснээр 86 м2 нэг айлын орон сууц 50 сая төгрөгийн өртөгтэй буюу маш хямд байсан байна. Мөн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, холбогдох байгууллагууд барилгыг чанарын өндөр түвшинд баригдсан гэж дүгнэжээ.
Дашрамд хэлэхэд Завхан аймгийн Цагдаагийн байгууллага ч канад технологиор “Иргэдийн хөгжлийн төв” барина.
Мөн УИХ-ын дарга Улиастай сумын төвд барьж буй усан бассейнтай, 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажилтай танилцлаа. Энэ байгууламжийн нийт өртөг хэмээн 2.8 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. Энэ жил 800 сая төгрөгийг төсөвт суулгажээ. Иймд барилгын ажил зогсонги байдалд оржээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Гэрэл зургийг parliament.mn-ээс ашиглав.