Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхийг хориглосон хугацаа өнгөрсөн онд дууссан. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр самар түүж, бэлтгэн гадаад руу их хэмжээгээр гаргах болсон байна. Энэ талаар БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн X.Оюунбилэгээс тодрууллаа.
-Хуш модны самар бэлтгэж, борлуулахад улсаас өндөр татвар нэхдэг учраас иргэд зөвшөөрөл авдаггүй гэдэг. Ер нь хэдэн төрлийн татвар байдаг юм бэ?
-Хуш модны самар болон үр жимс, идээ нь Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад бүртгэгдсэн. Тиймээс самар бэлтгэж, борлуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдээс ойн дагалдах баялаг бэлтгэх эрхийн гэрчилгээ, байгалийн баялаг ашигласны төлбөр, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх гэрээ болон улсын тэмдэгтийн хураамж авдаг. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар бэлтгэх зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сум болон Төв аймгийн Мөнгөнморьт сумын 12 аж ахуйн нэгжид олгосон.
-Улсын хилээр зөвшөөрөлгүйгээр их хэмжээний самар гаргажээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Лицензтэй нэвтрүүлэх кодтой барааны төрөлд хуш модны самар багтдаг. Улсын хилээр гаргахдаа хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарна. Гэхдээ түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний аль алинд нь улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Энэ нь түүж, бэлтгэсэн самрынхаа нэг кг тутамд 3000 төгрөг төлнө. Зарим иргэн, аж ахуйн нэгж энэ татварыг өндөр гэж үзээд зөвшөөрөлгүйгээр улсын хилээр 200 тн самар гаргасан тухай Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн.
-Үйлдвэрлэлийн зориултаар самар түүх зөвшөөрөл авдаг аж ахуйн нэгж байдаг уу?
-Ойн дагалдах баялаг буюу самар, жимс, эмийн ургамлыг судалгаа шинжилгээ, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг. Ахуйн зориулалтаар Монгол Улсын иргэн бүр 25 кг хүртэлх самар түүж ашиглах эрхтэй. Түүнчлэн байгалийн нөөц ашигласны татвар болгож, түүж бэлтгэсэн самрынхаа нэг кг тутамд 500 төгрөг тухайн сумынхаа татварын дансанд шилжүүлнэ. Харин 25 кг-аас дээш хэмжээний самар түүж, бэлтгэхийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах гэнэ.
Ийм зориулалтаар самар бэлтгэвэл байгалийн нөөц ашигласны татвар нэг кг тутамд 800 төгрөг төлнө. Уг нь Ойн дагалдах баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар Засаг даргатай гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүдийг л ойд орж, самар түүхийг зөвшөөрсөн. Гэтэл бодит байдал дээр нутгийн иргэд самар түүж, тухайн аж ахуйн нэгжүүдэд зарж байгаа. Үүнийг төрийн захиргааны төв байгууллагаас хянаж, шалгах боломжгүй.
-Самар түүж, бэлтгэж байгаа хүмүүс хуш модыг хэр их гэмтээдэг вэ?
-Жил бүрийн аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэл самар түүж, бэлтгэхийг зөвшөөрдөг. Учир нь аравдугаар сараас өмнө амьтад өвлийн идшээ бэлтгэж, ичээндээ ордог. Тиймээс самар нь ойн эко системд чухал нөлөө үзүүлдэг. Газарт унасан самрыг зэрлэг амьтад өвлийн идшиндээ нөөцлөх гэтэл иргэд түүгээд дуусгачихдаг. Үүнээс болж хоол, тэжээлгүй болсон амьтад өлсөж үхэх магадлалтай. Түүнчлэн бүрэн боловсроогүй самрыг хуш модноос салгахын тулд том мунаар цохиж, гаднах холтсыг гэмтээдэг. Холтосгүй мод ус дамжуулах эдгүй болж, таван жилийн дараа хатаж, үгүй болдог.
Э.Нямдулам