Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагт Шадар сайдын өрөөнд болно.
Хуралдаанаар дархан аваргуудын талаар хэлэлцэх юм байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өмнөх хурлаар ч энэ асуудлыг хэлэлцсэн.
Хуралд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан оролцож, “Ерөнхийлөгч Дархан аваргуудад цол олгохдоо А.Сүхбат аваргын үнэмлэхийг 8, Г.Өсөхбаяр аваргынхыг 9 гэж дугаарласан нь учиртай” гэсэн юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Дархан аварга А.Сүхбат зүүний магнайг тэргүүлнэ гэж шийдвэрлэжээ.
Харин Монголын үндэсний бөхийн холбоо өөр байр суурьтай байгаа. Тэд Ерөнхийлөгчийн тамгын газар бөхчүүдийн эрэмбийг тогтоодог байгууллага биш гэсэн юм. Харин холбоо нь ТББ-ын статустай тул аль байгууллагын гаргасан шийдвэр эрх зүйн илүү чадамжтай вэ гэдгээрээ маргааныг шийдвэрлэхээр оролдож болзошгүй талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.
Өнөөдөр зүүний манлайд зогсох дархан аваргыг эцэслэн шийдэх нь ээ.