Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатарт шинээр Олон улсын циркийн сургууль байгуулахаар шийдвэрлэжээ. Барилгын зураг төслийг “Балданс” ХХК-иар хийлгэсэн байна.
Шинэ сургууль нь Хөгжим бүжгийн коллежийн хашаан дотор, дотуур байрны баруун талд баригдана. Барилга нь хуучнаасаа гурав дахин том, сургалтын танхимууд, циркийн манежаас бүрдсэн таван давхар байхаар зураг төсөлд тусгажээ.
Сургуулийн байраа галд алдсан циркчид маань удахгүй олон улсын зэрэглэлтэй шинэ сургуультай болох юм байна.