Бусдын хөдөлгөөнд саад учруулан байршуулсан тээврийн хэрэгслийг ачиж тээвэрлэх үйл ажиллагааны журманд шинээр өөрчлөлт оруулахаар холбогдох ажлын хэсэг хэлэлцэж байна.
Шинэ журам хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан ЗЦГ-ын Замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн дарга хурандаа Б.Батболдоос ямар үндэслэлээр журманд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай товч тодруулга авлаа.
“Иргэдийн зүгээс ачиж тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотой цөөнгүй санал шүүмж ирж байна. Тухайлбал, автомашин дотор хүүхэд байхад ачаад явчихсан, ачиж тээвэрлэх явцад тээврийн хэрэгслийг сэвтүүлсэн, дүрэм зөрчиж зогсоогүй байхад ачсан, зогсоолын асуудлыг шийдээгүй учраас ийм асуудал үүсч байна гэх мэтчилэн олон гомдол санал ирдэг тул дээрх журманд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.
Тус журмаар зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх, ямар газар зогссон тээврийн хэрэгслийг ачих ёстой вэ гэдгийг нарийн тодорхой заахаар болсон” гэв.
Мөн иргэдийн зүгээс 55 мянган төгрөгний хураамжийг хэтэрхий өндөр байна гэсэн гомдол ирдэг ч задлаад үзвэл тэр нь ажиллаж байгаа хүмүүсийн ажлын хөлс, тухайн тээврийн хэрэгслийн шатахуун, бусад татварууд орж байгаа юм байна.
Хувийн аж ахуй нэгжүүдэд их мөнгө оруулж, улсад мөнгө оруулахгүй байна гэсэн асуудал гардаг учраас шинээр гаргах журмандаа улсад тодорхой хэмжээний хураамж төлөх зохицуулалтыг хийхээр болжээ.
Дашрамд дурдахад, Замын Цагдаагийн Газраас ачиж зөөвөрлөх үйл ажиллагааг хувийн аж ахуй нэгжүүдтэй 1990-ээд оноос хойш хамтарч хийж ирсэн. ЗЦГ-т ачигч чирэгч бүхий зориулалтын тээврийн хэрэгсэл байдаггүй. Өмнө нь зам тээврийн осолд холбогдсон эсвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоодох эрхгүй этгээдийн тээврийн хэрэгслийг ачдаг байсан бол 2012 оноос ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод бусдын хөдөлгөөнд саад болох хэсгүүд дээр дүрэм зөрчиж байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж журамлах болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвд Ачиж журамлах албыг байгуулаад ажиллаж байна.
Улаанбаатар хотод ачаалал үүсгэдэг зарим хүчин зүйлийн нэг болох бусдын хөдөлгөөнд саад болж, тээврийн хэрэгслийг байршуулдаг асуудлыг цэгцлэх зорилгоор өнөөдрийн байдлаар 13 аж ахуйн нэгжтэй хамтран нийт 83 ачигч тээврийн хэрэгслээр энэ үйл ажиллагааг явуулж байна.