Энхтайваны гүүр рүү орох зам дээр нийтийн тээврийн автобус унасан осол өнөө орой /2021.11.12/ 22.00 цагийн орчимд гарлаа. Зорчигч тээврийн нэгтгэлийн Чингэлтэй- Зүрх уул- МУБИС- Цэцэг төв чиглэлийн автобус зорчигчдоо буулгаад ээлжнээс буухаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 19-р хорооллоос хотын төвийн чиглэлд явж байжээ.
Автобус Энхтайваны гүүр рүү орох үед эсрэг талаас суудлын машин урсгал сөрж орж ирсэн бөгөөд автобусны жолооч хүрдээ дарахад жолооны удирдлага алдагдаж замын зүүн тал руу унасан байна. Автобусанд зорчигч яваагүй бөгөөд азаар хүний амь эрсдээгүй. Жолоочийг ГССҮТ-д хүргэсэн байна.
Ослын газарт Тээврийн цагдаагийн албаны баг ажиллаж хэмжилт хийгээд бууж байна. 23.00 цагийн байдлаар Энхтайваны гүүрний хөдөлгөөнийг нээсэн байв.