Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ сарын 7-ны өдөр бага насны хүүхэд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан.
Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд “БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна” гэх дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид хэргийн газарт очиход 13 настай Э газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох 7 настай Э хүнд гэмтсэн ухаангүй байдалтай олдсон. Уг гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай Б гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэж мэдээллээ.
Хохирогч долоон настай Э-ийн биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдсэн бол өнөөдрөөс биеийн байдал тогтворжин энгийн тасагт шилжсэн байна.
Харин хэрэгт холбогдогч 11 настай Б-г цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авчээ. Цаашид түүний гэм буруутай нь эцэслэн тогтоогдсон тохиолдолд хэрхэн Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудал хөндөгдөөд байна. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар 14-өөс дээш насны хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан.
Шүүх байгууллагаас энэ талаар тодруулахад "Хэрэгт холбогдогч 14 нас хүрээгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдэд ял оноох хуулийн заалт байхгүй. Учир нь 14-өөс доош насны хүүхэд гэмт хэргийн субъект биш. Гэхдээ хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж цугларсан нотлох баримтын хүрээнд асуудлыг шийднэ" гэлээ. Мөн хэрэгт холбогдогчийн эцэг, эх хүүхдийнхээ өмнөөс Эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн заалтгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх магадлалтай аж. Харин хохирогчдын ар гэрийн зүгээс хохирол, төлбөр нэхэмжлэх эрхтэй юм байна.
Өсвөр насны хүнд оногдуулах Эрүүгийн хуульд заасан ялын төрөл:
-
Нийтэд тустай ажил хийлгэх /Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна/
-
Зорчих эрхийг хязгаарлах
-
Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагад хорих /Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байсан өсвөр насны хүн арван найман насанд хүрсэн бол түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг хорин нэгэн нас хүртэл Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн эдлүүлэх, эсхүл насанд хүрэгчдийн хорих байгууллагад шилжүүлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ
Б.Энхболд: Хохирогчид эрсдэлд өртөж болзошгүй хүүхдийн жагсаалтад байжээ
Энэ хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос Баянзүрх дүүргийн 14-р хороонд ажиллаж, хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "11 настай хүүхэд бусдын аминд хүрсэн, гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулиар ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй. Учир нь Монгол Улсын эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Хүний Эрхийн Үндэсний комиссоос хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлийг тодруулахаар БЗД-ийн 14-р хорооны хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авлаа.
Хэргийн хохирогчид тус хорооны эрсдэлд өртөж болзошгүй хүүхдийн жагсаалтад багтаж байсныг хамтарсан багийнхан хэлж байна. Гэвч тодорхой арга хэмжээ авч чадаагүй байж. Энэ нь эргээд хамтарсан багийн үйл ажиллагаа бүрдэн дүүрэн хэрэгжихгүй байгаатай шууд холбоотой. “Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх журам”-д бүх үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар тов тодорхой байгаа ч бодит байдал дээр санхүүжилт байхгүй шахуу, хамтарсан багийн үйл ажиллагаа хангалтгүй байна. Цаашид ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай.
Ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл маш их байна. Энэ нь хүүхэд гэмт хэрэгт холбогдох магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс шат шатандаа хараа хяналтыг сайжруулах, тэр дундаа эрсдэлт бүлгийг олж тогтоох, ийм олон хүүхэд байгаа эсэхийг эрт олж илрүүлэх нь чухал байна" гэв.
Г.Золжаргал: Он гарснаас хойш хүүхэд холбогдсон 42 хүнд гэмт хэрэг бүртгэгдсэн
Цагдаагийн байгууллагад жилд дунджаар 1000-1200 хүүхэд гэмт хэрэг үйлдэн, шалгагддаг байна. Нийт гэмт хэргийн 4-5 хувийг хүүхэд хүүхдийнхээ эсрэг үйлдсэн гэмт хэрэг эзэлдэг аж.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Золжаргал “Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар бага насны хүүхэд холбогдсон 296 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 хэргээр буюу 11.1 хувиар буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 254 буюу 85.8 хувь нь хөнгөн, 42 буюу 14.2 хувь нь хүнд гэмт хэрэг эзэлжээ. Нийт 296 гэмт хэрэгт 343 хүүхэд холбогдсон шалгагдсан байна. Хүүхэд холбогдсон нийт гэмт хэргийн 78 хувийг танхайрах, зодолдох буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгай, залилан мэхлэх, дээрэмдэх үйлдэл эзэлсэн. Хүүхдүүд ихэвчлэн нэгнийхээ эд зүйлийг залилах, хулгайлах гэмт хэрэг үйлддэг" гэлээ.
Гэмт хэрэг гарахад нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинжтэй олон хүчин зүйл нөлөөлдөг боловч гэр бүлийн орчин, эцэг, эхээс хүүхдэд тавих анхаарал халамжтай холбоотой хүмүүжил, ухамсрын асуудал гол шалтгаан болж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, зан араншин болон сэтгэл зүйн байдлыг тогтмол ажиглаж, хүүхдэдээ анхаарал хандуулж цаг гарган ярилцаж байхыг зөвлөж байна. Хэрэв таны хүүхдийн зан ааш өөрчлөлтөд орсон эсвэл этгээд сонин үйлдэл хийх, сэтгэл зүйн байдал нь тогтворгүй хэвийн бус санагдсан тохиолдолд аливаа гарч болох сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлж мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болон цагдаагийн байгууллагад хандан зөвлөгөө мэдээлэл аваарай.