Нийслэлийн удирдлагын баг өчигдөр “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хотын дарга Туул голын эрэг, Богдхан уулын алхалтын маршрутын дагуу газар дээр нь ажиллаж, тохижилт хийх тодорхой үүрэг даалгавар өгсөн. Туул голын эрэг дагуу таван байршилд, Богдхан уулын Дугуй цагаан орчимд алхах алхалтын маршрутын дагуу тохижилтын ажил хийнэ.
Бид иргэдийн саналыг авахын тулд зураг төслийн уралдаан зарласан. Уралдаанд шалгарсан бүтээлийн дагуу зураг төслийн ажил хийж, ажлын даалгавар гарч, зураг төсөл баталсан. Баталсан зураг төслийн дагуу ажлын зураг төсөл хийж байна. Туул голын эрэг дагуу хийх нэг хэсгийн тохижилтын ажлын зураг төсөл өнгөрсөн онд бэлэн болсон.
Энэ жил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажил хоёр удаа зохион байгуулагдсан боловч амжилтгүй болсон. Сонгон шалгаруулалт амжилтгүй болох тоолонд хугацаа алддаг. Харин одоо гүйцэтгэгч байгууллага шалгарч, тохижилтын ажил эхэлсэн гэсэн юм.