Хотын төвийн барилга байгууламжуудын фасад, хөшөө дурсгалуудын гэрэлтүүлэх ажлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтаж Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын үндэсний музей, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Багшийн хөгжлийн ордон, Санхүү эдийн засгийн их сургууль зэрэг хотын төвийн томоохон барилга байгууламжуудын гадна фасадыг гэрэлтүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажлыг 2021 оны 06 дугаар сарын 20-ний дотор хийж гүйцэтгэхээр эхлүүлээд байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2017 оноос Боловсролын Их Сургуулийн гадна фасад, МУИС, Төв шуудан, Драмын театр, Боловсролын Их Сургуулиудын гадна фасад, Спортын төв ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Гандантэгчэнлин хийд, Соёмбо хөшөө, Тусгаар тогтнолын хөшөө, Эвтэй дөрвөн амьтан, Гандантэгчэнлин хийд, МУИС-ийн 4-р байр, Хөрөнгийн бирж, Соёмбот хөшөө, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Б.Ренчин, Ж.Лхагвасүрэн жанжин, Марко Поло, Д.Нацагдорж, С.Зориг, Ж.Батмөнх нарын хөшөө дурсгалуудыг гэрэлтүүлж Нийслэл хотынхоо шөнийн өнгө үзэмжийг нэмэгдүүлээд байна.