Стартапын ертөнцийг зөвхөн технологид суурилсан бизнесүүдээр төсөөлөх нь түгээмэл. Энэ талбарт хоолны салбарын үйлчилгээнүүд өөрийн гэсэн хэв маягийг бий болгон тодорхой байр суурийг эзэлдэг билээ. Монголын хоолны салбарт цоо шинэ өнгө төрхийг бий болгож буй “EasyCook” стартапын үүсгэн байгуулагч Н.Одхүүтэй ярилцлаа.
-“EasyCook” стартапын талаар товч танилцуулбал?
- "ЕasyCook” бол хоолны хөлдөөсөн бэлдцийг зах зээлд нийлүүлж буй стартап юм. Өөрөөр хэлбэл бид Европ, Солонгос, Хятад, Монгол зэрэг төрөл бүрийн хоолны хөлдөөж бэлтгэсэн бэлдцийг хүргэж үйлчлэн, эрүүл хоолыг гэрийн нөхцөлд хурдан хугацаанд хийж идэх боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа юм.
-Танай хөлдөөсөн бэлдэц хүмүүсийн амьдралыг хэрхэн хөнгөвчилж байгаа вэ?
-Хүн хоол хийх хугацааныхаа 60-70 хувийг зөвхөн хоол бэлтгэхэд зориулдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл оройн хоолоо хийхдээ дунджаар 60 минут зарцуулдаг гэж үзвэл жилд 216 цагийг хөлдүү мах хэрчиж, төмс арилгаж өнгөрөөдөг гэсэн үг. Харин бид энэ цагийг хэмнэж, рестораных шиг амттай хоолыг хийхэд ердөө 20-25 минутад л шаардлагатай гэдгийг батлан харуулж байгаа юм.

-Одоогоор хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд худалдаалагдаж байна вэ?
-Бид 2-5 хүний порцтой, долоон төрлийн багц, 20 гаруй нэр төрлийн хоолны бэлдэц худалдаанд гаргаж байгаа ба цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг;
1. Ганц бие хүмүүст зориулсан бага хэмжээтэй,
2. Маш завгүй хүмүүст зориулсан, халааж идэж болохуйц буюу бэлэн гоймонгийн монгол хувилбар,
3. Төрөл бүрийн мах, хүнсний ногооны бэлэн бэлдэц зэргээр өргөжүүлэхээр судалгааны ажилдаа ороод байна.
-Хоолны салбарт хэрэглэгчид бүтээгдэхүүний эрүүл ахуйд ихээхэн санаа зовдог. Энэ тал дээр танай бүтээгдэхүүн хэр найдвартай вэ?
-Манай бүтээгдэхүүнүүд дахин боловсруулаагүй, ямар нэгэн нөөшлөгч бодисгүй, хагас боловсруулаагүй байдлаар бэлтгэгддэг гэдгээрээ онцлогтой. Бид хоолны бэлдцээ стандартын дагуу эрүүл ахуйн шаардлагыг ханган бэлтгэж -40 градуст огцом хөлдөөн хэрэглэгчдэд хүргэдэг. Мөн манай үйлдвэрийн ажилчид мэргэжлийн хяналтын газрын зааврын дагуу эрүүл ахуйн нөхцөлийг хангаж үйл ажиллагаа явуулдаг.
Оройн хоолоо хийхдээ дунджаар 60 минут зарцуулдаг гэж үзвэл жилд 216 цагийг хөлдүү мах хэрчиж, төмс арилгаж өнгөрөөдөг гэсэн үг.
-Бүтээгдэхүүний түүхий, эдийн гарал үүслийн талаар мэдээлэл өгвөл?
-Хоолны бэлдцэд ашиглагддаг хүнсний ногоонуудаа бид салбартаа тэргүүлэгч дотоодынхоо компаниас нийлүүлдэг. Мөн бүтээгдэхүүний сав баглаа боодол зэргийг ч үндэсний үйлдвэрлэгчдээс авахыг эрмэлздэг.
-Монголд өмнө нь хөлдөөсөн бэлдэц нийлүүлдэг компани үйл ажиллагаа явуулж байсан болов уу?
-Хөлдөөсөн бэлдэц гэдэг төрлийн бүтээгдэхүүнээрээ бол бид Монголдоо АНХДАГЧ. Одоогоор бэлдэц гаргаж байгаа маш олон компани байгаа ч тэдний ялгаа нь зах зээлд өөр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэхийн хажуугаар арай өөр бүтээгдэхүүнийг хөлдөөсөн байдлаар гаргах буюу бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь хөлдөөсөн бэлдэц юм. Харин манай ялгарал бол хүмүүст хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар, эрүүл, шинээр нь хүргэх зорилготойгоор зах зээлд хөлдөөсөн бэлдэц гаргаж буй үйл явц юм.
“Танай хоол үнэхээр амттай байлаа. Баярлалаа” гэсэн мессэж их ирдэг. “Гэхдээ үнэндээ тэр хоолыг бид биш хэрэглэгчид маань өөрсдөө хийсэн шүү дээ. Бид зөвхөн бэлтгэлийг нь хийхэд л тусалсан” гэж хэлэхийг хүсдэг дээ.
-Тэгвэл монголчууд хөлдөөсөн бэлдэц хэрэглэх соёлыг хэр мэдэх вэ? Хэрэглэгчдээс ямар сэтгэгдэл их ирдэг вэ?
- Сүүлийн үед хүмүүсийн дийлэнх нь завгүй байгаа ч аль болох эрүүл хооллохыг зорьдог болсон. Энэ хэрээр дэлхий нийтэд хөлдөөсөн бэлдцийг хэрэглэх соёл түгээмэл дэлгэрч байна. Харин монголчуудын хувьд энэ хэв маяг дөнгөж бий болж эхэлж байгаа гэж хэлж болно.
Манай хэрэглэгчдээс түгээмэл ирдэг сэтгэгдэл бол “Танай хоол үнэхээр амттай байлаа. Баярлалаа” гэсэн мессэж байдаг. “Гэхдээ үнэндээ тэр хоолыг бид биш хэрэглэгчид маань өөрсдөө хийсэн шүү дээ. Бид зөвхөн бэлтгэлийг нь хийхэд л тусалсан” гэж хэлэхийг хүсдэг дээ. (инээв)
-Танайх байнгын хэрэглэгчтэй болсон уу? Ямар насны хүмүүс түлхүү хэрэглэж байна вэ?
-Манайх байнгын 1200 хэрэглэгчтэй. Хэрэглэгчид маань ихэвчлэн завгүй ажилтай ч, эрүүл хооллох хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байдагт бид их урамшдаг. Мөн гэрт нь гэнэтийн зочид ирсэн болон баяр ёслолын үеэр олон төрлийн хоол хийж зочдоо дайлах сонирхолтой хүмүүс бий.
-”EasyCook” бол хоолны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа стартап. Таныг энэ салбар руу ороход юу нөлөөлсөн бэ?
-Би англи, монгол хэлний багш орчуулагч мэргэжилтэй хэдий ч ажлын гараагаа 2012 оноос “Модерн Номадс”-ын сүлжээ ресторанд харилцагчийн гомдол, саналыг шийдвэрлэн зохион байгуулах менежерээр эхэлсэн. Дараа нь “Burger King”-ийн анхны долоон менежерийн нэгээр 500 хүний дундаас шалгарч, Монголд олон улсын түргэн хоолны рестораны стандарт, соёлыг түгээх үйл ажиллагаанд оролцсон гэх мэт хоолны салбарт ажилласан 10-аад жилийн туршлагатай. Энэ хугацаанд хоолны үйлчилгээнд ямар стандарт, ноу-хоу баримталдаг, юунд түлхүү анхаарах ёстой гэдгийг олон улсын сургалтуудад хамрагдаж нарийн судалсан маань энэ бизнесийг эхлэхэд тодорхой нөлөөлсөн болов уу гэж боддог.
Анх хөлдөөсөн бэлдэц үйлдвэрлэх санаа эхнэр бид хоёрын “Хэн хөлдүү мах хөшиглөх вэ?” гэдэг бяцхан маргаанаас үүдэж, бидэнд тулгарч буй асуудал хүн бүрд байгаа байх гэдгээс төрсөн.
-Стартап бизнес эхэлнэ гэдэг өөрөө маш олон бэрхшээлээр дүүрэн, урт хугацааны "марафон". Өдийг хүртэл шантралгүй ажиллахад тань юу нөлөөлсөн бэ?
-Нуулгүй хэлэхэд одоо ч бэрхшээлүүд байсаар л байна.(инээв) Хүнд хэцүү үед бууж өгөх сонголтыг хийгээгүй шалтгаан нь миний эхэлсэн эхний алхам байсан. Би анх бизнес хийж эхлэхдээ их мөнгөтэй болохыг зориогүй. Үр хүүхдэдээ, өөрийн удам судартаа залгамжлуулан үлдээх хийсэн, бүтээсэн зүйлтэй байхыг л хүссэн явдал байв. Дээрээс нь монгол залуучууд дэлхийн залуучуудтай адилхан шинийг сэтгэж, түүнийгээ бүтээж чаддаг гэдгийг харуулахыг хүссэн. Монголчууд Солонгосын догбугиг И-Мартаас авч идэж байгаа шиг Солонгосчууд яагаад Монголын хөрсөнд ургасан ногоо, улаан буудайн гурилаар хоол хийж идэж болохгүй гэж?
-Стартапаа эхлүүлж байсан түүхээсээ хуваалцвал?
-Анх хөлдөөсөн бэлдэц үйлдвэрлэх санаа эхнэр бид хоёрын “Хэн хөлдүү мах хөшиглөх вэ?” гэдэг бяцхан маргаанаас үүдэж, бидэнд тулгарч буй асуудал хүн бүрд байгаа байх гэдгээс төрсөн. Стартап байгуулна гэдэг өөрөө маш их бэрхшээл дагуулсан, шантрах үе цөөнгүй тохиодог үйл явц. Ялангуяа өмнө нь гүйцэтгэлийн түвшинд ажиллаж байсан миний хувьд мэдэхгүй зүйлстэй тулгарах үе цөөнгүй байлаа. Гэхдээ бэрхшээлд бууж өгөхөөс илүүтэй, даван туулах боломжийг хайвал аливаа асуудлын гарц заавал олддог гэдэгт би итгэдэг. Миний хувьд олж нээсэн нэг боломж нь “MStars Hub” байсан. Тус хурдасгуур хөтөлбөрт хамрагдсаны дараа ачаа хөнгөрч, асуудлыг арай өөрөөр харах болсон.
-Та сая стартапын хурдасгуур хөтөлбөр гэж ярилаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Миний хамрагдсан хөтөлбөр бол “MStars Hub” гээд стартапуудыг "бойжуулдаг" хурдасгуур хөтөлбөр юм. Анх энэ хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцохдоо их эргэлзэж, удаан бодсоны эцэст шийдвэр гаргаж байсан. Тухайн үед гаргасан шийдвэр маань маш зөв байсныг одоо ингээд харахад сайхан байдаг.
-Тухайн хөтөлбөрт хамрагдсаны дараа танд болон танай багт ямар өөрчлөлт гарсан бэ?
-Одоогийн “Easycook”, “Mstars Hub”-д орохоос өмнөхтэй харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай. Тухайн үед миний удирдаж байсан стратеги, одоогийн харж байгаа стратегийн хооронд асар их зөрүү бий. Энд орсноор бизнес моделийг илүү тодорхой болгож, стратегиа гаргасан. Хамгийн чухал нь миний таван жил туулах замыг нэг жил болгон товчлох мэдлэгийг туршлагатай менежментийн багаас суралцсан. Мөн юугаар ч үнэлшгүй чадварлаг, хүлээн зөвшөөрөгдсөн менторуудын мастерклассууд гэх мэт маш олон өсөн дэвших боломжууд бий. Яг одоо бодитоор мэдрэгдэж байгаа өөрчлөлт гэвэл харилцагчийн сувгаа тэлж, бүтээгдэхүүний борлуулалт эрс нэмэгдсэнийг нэрлэмээр байна.
-Таван жилийн дараа Easycook хаана хүрсэн байх бол?
-Бид одоогийн байдлаар бэлдцээрээ дамжуулан хүмүүст хоол бэлтгэх үе шатыг хөнгөвчлөх, хөлдөөсөн бэлдэц хүнсэндээ хэрэглэх соёлыг түгээхээр ажиллаж байна. Орц материалыг аль болох эрүүл, шинээр нь хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж байгаа. Хүний наслалтын 80-90% нь идэж буй хоолноос хамааралтай. Тиймээс бид идэж буй хоолондоо анхаарч, эрүүл шинэлэг, баталгаатай хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж байх хэрэгтэй гэж боддог. Бидний алсын хараа бол эрүүл, зөв хооллох дадалтай хүмүүсийг бий болгох зорилготой. Цаашлаад бид хэрэглэгчдийн хооллох дэглэм, өдөрт авах илчлэгийг тохируулах, зөв хооллох дадал дээр анхаарч ажиллах болно.
Цахим хуудас: Easy Cook
Youtube суваг: Easy Cook
Вебхуудас: www.easycook.mn
Утас: 77113311
Бэлтгэсэн: Л.Дэлгэрмаа