Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өчигдөр болов. Хагас өдөр үргэлжилсэн уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үг хэллээ.
Харин хувийн хэвшлийг төлөөлж MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан нар ирсэн байв. Эдгээр эрхмүүд уул уурхай, эдийн засгийн хурал чуулганд тэр бүр оролцож, олны өмнө гардаггүй.
Бизнес эрхлэгчид төрөөс хүү багатай, хөнгөлөлттэй зээлийг уулзалт зөвлөгөөн бүрд нэхдэг. Харин өчигдөр болсон хуралд ийм дуу хоолой сонсогдсонгүй. Энэ нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа идэвхжүүлэх арван их наяд төгрөгийн хөтөлбөр”-тэй холбоотой болов уу. Мөн зээлийн хүү өндөр байна гэх гомдол ч гарсангүй. Харин бизнес эрхлэгчид яг адилхан хилээр, нэг боомтоор зэсийн экспорт хэвийн үргэлжлэх атлаа нүүрсний худалдаа яагаад саатдаг, Засгийн газраас баталгаа гаргаж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих боломж бий эсэхийг илүүтэй лавлан тодруулж байв.
Зөвлөлдөх хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулав. Тэрээр
- Хувийн хэвшил ажил хийхэд саад болдог лиценз, зөвшөөрөл гэх мэт төрийн үйлчилгээг саадгүй болгох
-Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого явуулах
-Экпортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлвэрлэлийг дэмжих
-Төрийн өмчит үйлдвэрийн газрууд хувийн хэвшлийн ажлын урдуур орохгүй байх
-Хөгжлийн банкыг “Эксим” банк болгон өөрчлөх
-Хөрөнгийн зах зээлийг сэргээх зэрэг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм байна гэсэн юм.