Мөн тэрээр "Хятадын Засгийн газартай мэдээлэл солилцох хүсэлтээ явуулсан хариу хүлээж байна. Энэ хэрэгт холбогдсон улс төрчдийн нэрсийг, цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд саад болохооргүй бол ил болгох талаар ярилцана. Нүүрсний хэрэг дээр одоогоор дөрвөн хэрэг үүсгэн шалгаж байна" гэв.
"Нүүрсний хулгайтай холбоотой хэрэг бүртгэн, мөрдөн байцаах ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотой 21 хэрэг бий. Авлига албан тушаал, мөнгө угаахтай холбоотой нэршлээр шалгаж байна. Өнөөдрийн байдлаар 8 хэргийн 40 гаруй хүнийг шалгаж байгаа бол 3 хэрэгт холбогдох 20 хүний хэргийг прокурорт шилжүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагаа олон хэсэгт нотлох баримт цуглуулах шатандаа явж байна. Нотлох баримтад тулгуурлан яллагдагчаар татдаг. Баримтад тулгуурлан яллагдагчаар татах боломжтой бол Прокурор авч хэлэлцэнэ. Улмаар шүүхэд шилжүүлж шийдвэр гарсны дараа гэм буруутай гэдэг нь тогтоогдоно. Тиймээс одоогоор хэн нэгнийг шууд гэм буруутай гэж зарлах боломжгүй" гэж Нийслэлийн прокурорын газраас мэдэгдлээ.
Гэм буруутайг шүүхийн өмнө тодорхой цаг хугацаа зарцуулна гэж мэдээлэв.
Х.Нямбаатар "Хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг би мэдэхгүй учраас зарлаж чадахгүй. Бид шууд өөрсдийн үзэмжээр хүний хувь заяаг шийдэж буудаж цаазалж чадахгүй. Би хэн нэгнийг хэлмэгдүүлж чадахгүй" хэмээв.