ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн арванхоёрдугаар сард өргөн хэмжээний хэвлэлийн хурал хийдэг байв. 10 жил дараалан хийсэн уг хурлаа энэ жил хийхгүй гэжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлийн хурал энэ жил болохгүй, гэхдээ төрийн тэргүүн хилийн чанадад айлчлал хийх үеэрээ сэтгүүлчидтэй уулзах байх гэж Кремль тооцоолж байна гэсэн байна.
Анх өргөн хэмжээний ийм хэвлэлийн хурлыг 2001 онд зохион байгуулж байсан бөгөөд дараа нь Кремльд буцаж ирснээс хойш буюу 2012 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сард хийдэг болсон байна. Дунджаар энэ хурал 4 цаг үргэлжилж олон улсын анхаарлыг татдаг байжээ.
Путин эдийн засгийн болон нийгмийн асуудлыг тойрсон сэдвээр ярихдаа улс орны нөхцөл байдлыг бодит байдлаас харьцангуй сайн байгааг илэрхийлэх тоо баримт ашиглан ярьдаг байжээ. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг хэвлэлийн хурлын дараа Путины гаргасан алдаануудыг нэгтгэн бичдэг байв.
Энэ жил Путин мөн Холбооны хуралд хандан уриалга гаргаагүй байна. Даваа гарагт Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч он дуусахаас өмнө илгээлт гарах уу гэсэн асуултад хариулж чадаагүй аж. Тэрээр энэ асуудлыг "тодруулъя" гэжээ.
Улс төр судлаач Татьяна Становая хэвлэлийн хурал цуцалж байгаа шалтгааныг Путин хэлэх үггүй байгаадаа биш, хийх хүсэлгүй байгаад юм гэв. "Путин хэдий чинээ дэлхий дахины том асуудлуудад эрч хүч зарцуулна төдий чинээ шууд дамжуулалт, хэвлэлийн хурал гэх мэт "жижиг зүйлд" цагаа дэмий үрэх хүсэлгүй байна" гэж тэрээр Телеграмдаа бичжээ.
Тэрээр "Оросын Ерөнхийлөгч уйтгартай асуултуудад хариулах, хэвлэлийн хуралд бэлтгэхэд цагаа дэмий үрэх, сайн аавын дүрд тоглох хүсэлгүй байна" гэв.
Эх сурвалж: ВВС